Ж.Ассанж Ерөнхий сайдаа шүүхэд өгөхөөр төлөвлөсөн байна

   “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч, Австралийн иргэн Жулиан Ассанж Ерөнхий сайд Жулиа Гиллардыг шүүхэд өгөхөөр төлөвлөснөө мэдэгдлээ. Тэрбээр өдгөө Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй.
   “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч, Австралийн иргэн Жулиан Ассанж Ерөнхий сайд Жулиа Гиллардыг шүүхэд өгөхөөр төлөвлөснөө мэдэгдлээ. Тэрбээр өдгөө Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй. Шведийн албаныхан түүнийг улсынх нь иргэн, насанд хүрээгүй хоёр охиныг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгаж, шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа Их Британийн талд уламжилсан. Үүнтэй холбогдуулан Британийн албаныхан түүнийг баривчлахаар болсон. Харин Ж.Ассанж энэ бүгдийн ард АНУ байгаа гэж мэдэгдсээр байна.
Учир нь тэрбээр АНУ-ын Засгийн газрын нууц баримтуудыг олон нийтэд цацсан юм. Австралийн Засгийн газар “Викилийкс” цахим хуудсын дуулиан дэгдсэн цагаас хойш өөрийн иргэнээ өмгөөлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Үүгээр ч зогсохгүй Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард барууны холбоотнууддаа Ж.Ассанжийн хэрэгт манай Засгийн газар оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Ж.Ассанжийн байдал улам хүндэрч, Британийн эсрэг байр сууриа хүчтэй хамгаалдаг Эквадороос тусламж хүссэн. Ж.Ассанж Шведэд шилжүүлэгдэхээс сэргийлж Австралийн парламентын сонгуульд оролцон ялалт байгуулж, халдашгүй дархан эрхтэй болохыг хүсч байгаа ч түүний энэ хүсэлтэд Ерөнхий сайд Ж.Гиллард саад хийж байгаа аж. Шуугиан дагуулсан дээрх цахим хуудсыг дэмжигчдийн хэлснээр, тэдний тэргүүн хэдийнэ Ж.Гиллардын улстөрийн гол өрсөлдөгч болжээ. Мөн Австралийн парламентын гишүүн, цаашлаад Ерөнхий сайд ч болох чадвартай аж. Ямартай ч, Ж.Ассанж Ерөнхий сайдаа шүүхэд өгөхөөр боллоо.
Тэрбээр саяхан “Ж.Гиллардын эсрэг хангалттай баримт, нотолгоо цуглуулахад багагүй хугацаа орж байгаагаас яг одоо түүнийг шүүхэд өгч болохгүй байна. Гэхдээ тун удахгүй шүүхэд өгнө” гэж мэдэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэр өмгөөлөгчид хөлсөлж авснаа дуулгалаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Ж.Гиллард Ж.Ассанжийн банкин дахь дансуудыг хаах, зээлийн картны үйлчилгээнд хориг тавих шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Тиймээс Ж.Ассанж Ж.Гиллардын эсрэг “босох”-оор шийдсэн нь энэ аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)