Башар аль-Ассадын үеэл олзлогдов
- 2012-10-09
- Дэлхий
- 0
Сирийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Башар альАссадын үеэл Хусам
аль-Ассадыг олзлон авсан гэж Саудын Арабын “Аль-Арабия” телевиз
мэдээллээ.
Сирийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Башар альАссадын үеэл Хусам аль-Ассадыг олзлон авсан гэж Саудын Арабын “Аль-Арабия” телевиз мэдээллээ. Түүнийг Сирийн сөрөг хүчнүүдийн нэг болох “Сирийн чөлөөт арми” бүлгийн суннит номлогч, салафист удирдагч Шейх Аднан аль-Арурын “аль-Фарук” анги олзолжээ.
Түүнчлэн Шейх Арур “Башарын үеэл Хусам баривчлагдсан” гэж хэлсэн юм. Өдгөө 73 настай Шейх Арур 1982 онд төрөлх Хама хотод нь Дамаскийн тэргүүн Башар аль-Ассадын эцэг Хафез аль-Ассадын удирдлагаар хоморголон устгах ажиллагаа явагдсаны дараа Саудын Араб уруу дүрвэж, түүнээс хойш тус улсад амьдарчээ.
Харин Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа эхэлсний дараа эх орондоо буцан ирсэн байна. Тэрбээр Сирийн ард түмний итгэл найдвар болсон удирдагчдын нэг юм.

Сэтгэгдэл (0)