А.Политковскаягийн үхэлд буруутай этгээдэд шийтгэл ногдуулахыг уриалав
- 2012-10-09
- Дэлхий
- 0
Оросын сэтгүүлч Анна Политкоскаягийн амь үрэгдсэн явдал тус улсын
талаархи барууны орнуудын хамгийн их сонирхдог цөөн хэдэн хэргийн нэг.
Сэтгүүлч, зохиолч, хүний эрхийн тэмцэгч тэрбээр Кремлийн эрх баригчид,
түүний дотор Владимир Путины Чеченьд явуулж буй бодлогыг хурцаар
шүүмжилдэг байсан юм.
Оросын сэтгүүлч Анна Политкоскаягийн амь үрэгдсэн явдал тус улсын талаархи барууны орнуудын хамгийн их сонирхдог цөөн хэдэн хэргийн нэг. Сэтгүүлч, зохиолч, хүний эрхийн тэмцэгч тэрбээр Кремлийн эрх баригчид, түүний дотор Владимир Путины Чеченьд явуулж буй бодлогыг хурцаар шүүмжилдэг байсан юм. Тэрбээр 2006 оны аравдугаар сарын 7-нд 48 насандаа Москва дахь байрныхаа өмнө үл таних этгээдэд буудуулан амь үрэгдсэн.
А.Политковская үүнээс өмнө амь насанд нь заналхийлсэн үйлдэл нэг бус удаа гарч байсан, түүний дотор хуучин ЗХУ-ын үед ашиглаж байсан цагдаагийн нууц хорд хордож байснаа хэлж байсан юм. А.Политковская Орос, Америкийн давхар иргэншилтэй байсан бөгөөд АНУ-ын Төрийн департамент түүнийг нас барсан өдөр хэрэгт буруутай этгээдийг олж, шийтгэл оногдуулахыг дахин нэг удаа уриалав.
“Новая Газета” сонины сэтгүүлч А.Политковскаяг буудан хөнөөсөн этгээд одоог хүртэл илрээгүй. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн эзэн өөр нэг “алдарт” хэрэг Александр Литвиненкогийн үхэлд буруутай этгээд шиг өнөөг хүртэл шийтгэл аваагүй. Ямартай ч, А.Политковскаягийн үхэлд нэг биш хүн холбоотой гэдэг нь тодорхой болсон юм. Барууны орнууд түүний үхэлд цагдаагийн мөрдөн байцаагчдыг сэжиглэдэг.

Сэтгэгдэл (0)