Өмнөд Солонгост 3000 гаруй хүн химийн бодист хорджээ

   Өмнөд Солонгосын Гуми хотын 3000 гаруй оршин суугч эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авах хэмжээнд хүртлээ химийн хорт бодист хорджээ.
   Өмнөд Солонгосын Гуми хотын 3000 гаруй оршин суугч эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авах хэмжээнд хүртлээ химийн хорт бодист хорджээ. Тэд бүгдэд дотор муухайрах, огиулах, цээж хөндүүрлэх, тууралт гарах, нүд өвдөх шинж тэмдэг илэрч байгаа аж. Гэхдээ энэ нь тэднийг үхэлд хүргэхгүй гэж эмч нар мэдэгдлээ.
Шинжээчдийн тогтоосноор, химийн бодис үйлдвэрлэгч “Хубе Глобал” компанийн үйлдвэрт гал гарч, дэлбэрэлт болсны улмаас химийн бодис агуулсан төмөр нөөцлүүр савнууд цоорч фторт устөрөгчийн хүчил асгарчээ. Уг үйл явдал өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр болж таван залуу хохирч байсан аж. Харин ууршсан хорт бодист дээрх 3000 гаруй хүн хорджээ.
Түүнчлэн хорт бодис 212 га талбайг бохирдуулсан байна. Албаныхан ослын дараа дээрх үйлдвэрийн эргэн тойрон дахь хоёр мянган гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан юм. “Хубе Глобал” компани 3000 гаруй хүнийг хордохоос өмнө хэдийнэ 16 сая ам.долларын алдагдал хүлээсэн байжээ.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)