Өмнөд Осетийн ГХЯ-ны сайд ОХУ-д айлчиллаа

   Өмнөд Осетийн Гадаад харилцааны сайд Давид Санакоев энэ сарын 8-9- нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
   Өмнөд Осетийн Гадаад харилцааны сайд Давид Санакоев энэ сарын 8-9- нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Өмнөд Осет ОХУ-ын дэмжлэгтэйгээр Гүржээс салан тусгаарлаж, тусгаар тогтносон бөгөөд тус улсыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ОХУ тэргүүтэй зүүн Европын орнууд тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөн юм. Харин Гүрж болон түүний холбоотон АНУ тэргүүтэй барууны орнууд хүлээн зөвшөөрөөгүй. Д.Санакоев Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Леонид Тибиловын айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Москвад хүрэлцэн иржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Осетийн тогтвортой байдлыг дэмжихээ амласан. Харин Л.Тибилов, В.Путин нар ирэх уулзалтаар энэ асуудлын хүрээнд хоёр тал хэрхэн ажиллах тухай хэлэлцэх юм байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)