Мьянмарын Ерөнхийлөгч Өмнөд Солонгост айлчилж байна
- 2012-10-09
- Дэлхий
- 0
Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч ням гаригт нийслэл Нейпьидог
орхиж, Өмнөд Солонгосыг зорьсон гэж тус улсын Ерөнхийлөгчийн албанаас
мэдээллээ.
Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч ням гаригт нийслэл Нейпьидог орхиж, Өмнөд Солонгосыг зорьсон гэж тус улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бакын урилгаар тус улсад гурван өдрийн хугацаатай айлчилж байгаа аж.
Тейн Сейн энэ сарын 1-нд АНУ-д түүхэн айлчлал хийсэн бөгөөд үүнийхээ дараа зүүн Азийн тус улсад айлчилж байна. Т.Сейнийг Гадаад харилцааны сайд, Эрчим хүчний сайд, Аж үйлдвэрийн сайд болон Ерөнхийлөгчийн албан дахь хоёр сайд дагалдан яваа аж. Түүнчлэн Янгон, Мандалай, Баго хэмээх гурван мужийн захирагч дагалдан явч байгаа юм байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнгөрөгч тавдугаар сард Мьянмарт айлчилсан бөгөөд Т.Сейн хариу айлчлал хийж байгаа нь энэ аж.

Сэтгэгдэл (0)