Ирэх онд үйлдвэрлэх автомашины шилдэг есөн төслийг танилцуулав
- 2012-10-09
- Дэлхий
- 0
Америкийн Лос-Анжелес хотноо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Автомашин шилдэг төсөл” үзэсгэлэнд дэлхийн автомашин үйлдвэрлэгч шилдэг компаниуд оролцжээ. Энэхүү арга хэмжээний үеэр “Ирэх оны шилдэг есөн автомашины төсөл” шалгаруулсан аж. Ингээд автомашин сонирхогч хүүхэд, залуустаа зориулж ирэх онд худалдаанд гарах шилдэг есөн автомашиныг танилцуулъя.









Америкийн Лос-Анжелес хотноо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Автомашин шилдэг төсөл” үзэсгэлэнд дэлхийн автомашин үйлдвэрлэгч шилдэг компаниуд оролцжээ. Энэхүү арга хэмжээний үеэр “Ирэх оны шилдэг есөн автомашины төсөл” шалгаруулсан аж. Ингээд автомашин сонирхогч хүүхэд, залуустаа зориулж ирэх онд худалдаанд гарах шилдэг есөн автомашиныг танилцуулъя.

“MINI JOHN COOPER WORK GP-2013”
Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Mini united festival” авто шоуны үеэр олныг гайхшируулсан төсөл танилцуулсан нь “Mini Cooper”-ийнх байлаа. 211 морины хүчин чадалтайгаас гадна олон нэмэлтийг хийж өгсөн нь аргагүй автомашин сонирхогч залуусын хорхойг хөдөлгөж байв. Ирэх оны эхний хагаст худалдаанд гарах эл машины хамгийн анхны захиалагчаар алдарт хөмбөмбөгчин Зенидин Зидан тодорчээ. Тэрбээр “Автомашин сонирхогч хүн бүрийн гражид байх ёстой машины нэг яах аргагүй мөн байна. Тэгээд ч нэг их зай эзлэхгүй юм шиг байна” хэмээжээ. Гайхамшигт энэ төмөр хүлэг дэлхий даяар ердөө 2000 ширхэг л худалдаалагдана.

“IAMAUTO”
“The Blаck Eyed Peas” хамтлагийн ахлагч, реппэр Вилл Ай Эмавто машин үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн брэндийг бий болгохоор шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн нэгдүгээр сард “Жей Лино”-гийн авто шоуны үеэр танилцуулсан юм. Гэвч түүний машины анхны загвар олон шүүмжлэл дагуулсан. Жишээ нь, анхны захиалагч, Америкийн алдарт дуучин Ней-Ёо “Амьдралдаа анх удаа автомашин худалдаж авсандаа харамссан. Уг нь Эмавто бүх зүйлийг хянуур хийдэг. Ямар ч алдаа дутагдал гаргадаггүй. Гэхдээ түүний авто ертөнцийг үзэх үзэл урлагаас нь тэс өөр бололтой. Түүний анхны загвар хүнд зориулагдаагүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй” хэмээсэн юм. Вилл дэлхийд тэргүүлэх “Крайслер” компанитай хамтран ажиллаж буй. Энэ удаа өмнөх загвараа шинэчилж, хүнд зориулсан машин үйлдвэрлэх төслөө Москвагийн авто шоуны үеэр танилцуулсан билээ.

“MERCEDES STYLЕ COULE CONCEPT”
Авангард загварын манайлал болсон “Mercedes benz”-ийн шинэ загвар 2012 оны сүүл гэхэд гарна хэмээн төслийн удирдагч мэдэгдэж байсан. Гэсэн ч “Hummer” компанийн анхны суудлын тэргийн нээлттэй давхацсан учир түр хойшлуулж ирэх жилийн эхний хагаст танилцуулахаар болжээ. Дөрвөн цилиндр турбо хөдөлгүүртэй, 211 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. “Coupe Concept” загварын төслийн удирдагч “Гарсан даруйдаа дэлхийн шилдэг арван машины жагсаалтыг тэргүүлнэ гэдэгт манай баг итгэлтэй байна. Загварын онцгой шийдлээс гадна дотор интерьерийг ч сайн шийдэж өгсөн” хэмээн ярьжээ.

“MITSUBISHI EVO XI-2013”
Германы “Ауди” компанийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөхүйц “Mitsubishi Evo XI-2013” автомашин энэ оны шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байна. “Ауди” компанийн бүтээгдэхүүний дээр бичигдэх болсон гол шалтгаан нь цахилгаан хөдөлгүүр. Хэдий “Тоёота” компанийн цахилгаан хөдөлгүүртэй машин борлуулалтаараа тэргүүлж байгаа ч “Mitsubishi” шиг цахилгаан моторын төгс шийдлийг өнөөдөр болтол олж чадаагүй л байна. Мөн эл машин удирдлагын системийг бүхэлд нь шинэчлэн гаргах зэрэг чамгүй олон давуу талтай ажээ. Ирэх оны хоёрдугаар хагасаас худалдаанд гарах энэ машин 50 мянган ам.доллараар худалдаалагдана.

“LAMBORGINI URUS”
2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бээжинд болсон авто шоуны үеэр нийтэд танилцуулсан “Lamborgini Urus” машиныг ирэх оны гуравдугаар хагаст худалдаанд гаргахаар төлөвлөж байсан ч хугацааг хойшлуулжээ. Ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа төслийн багийнхан тайлбарлаагүй. Харин зарим хэвлэлд машинд шаардлагатай хөдөлгүүрийг бүтээхэд хугацаа их шаардагдах болжээ гэсэн мэдээлэл гарсан. Юутай ч 2014 оны эхний хагаст үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж буй “Lamborgini Urus” маркийн машин энэ төрлийн бусад машинаас 100 кг-аар хөнгөхөн, 600 морины хүчин чадалтай, 5.5 литрийн багтаамжтай V10 хөдөлгүүртэй байх гэнэ. Жилд дэлхий даяар 1000 ширхгийг үйлдвэрлэн худалдаалахаас гадна 120 мянган ам.долларын үнэтэй байх юм байна.

“LEXUS LF-LC”
Дэлхийн шилдэг борлуулалттай машины эзэн компани “Тоёота”-гийн ээлжит бүтээгдэхүүн мөн л ирэх жил шуугиан тарих гэнэ. 1989 онд люкс загвараа “Lexus” нэрээр худалдаанд гаргаж эхэлснээс хойш жинхэнэ спорт загварын гайхалтай шийдлийг тусгасан загвар анх удаа худалдаанд гаргах төслөө танилцуулжээ. Энэ оны эхээр Детройтын авто шоуны үеэр танилцуулсан “LF-LC”-гийн 2013 оны загвар нь өмнөхөөсөө тэс өөр. Сансрын хөлөг эсвэл харь гаригийн нисдэг таваг мэт сэтгэгдлийг дотор интерьер нь мэдрүүлэх аж. Ийм шийдлийг дотор интерьердээ тусгаж өгснөөр “Lexus” спорт загварын машины зах зээлд цоо шинэ эринийг бүтээж эхэллээ.

“MARUSSIA B2”
Манай хойд хөршийн машин үйлдвэрлэгч “Марусия” компанийн энэ онд дэлгэн үзүүлсэн “Marussia B2” автомашины төсөл баруунд багагүй шуугиан дэгдээгээд байна. Женевийн авто шоунд танилцуулсан эл загварын анхных нь буюу “B1” загвар нь 2009 онд үйлдвэрлэгдэж байжээ. Уг машин нь хойноо хөтлөгчтэй 420 морины хүчин чадалтай, 100 км цагийн хурдыг 3.8 секундэд авч 250 км цагаас дээш худлах хүчин чадалтай гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гарах “Marussia B2” маркийн машин 85-97 мянган ам.долларын үнэтэй.

“CADILLAC XTS-2013”
Америкийн машин үйлдвэрлэгч алдарт компани “General motors”- ийн тансаг зэрэглэлийн “Cadillac” брэнд хэрэглэгчдэд тав тухтай байдлыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг. Тэгвэл тус брэндийн 2013 оны загвар өмнөхөөсөө хэд дахин илүү тав тухтай байх гэнэ. Хүнд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосноороо энэ төрлийн бусад машинаас ялгарч байна. Мөн үнийн хувьд харьцангуй боломжийн буюу 44-61 мянган ам.доллар аж. “Cadillac XTS-2013” ирэх оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гарна.

“JAGUAR XKX CONCEPT”
Шинэ үеийн цахилгаан автомашины эринийг тодорхойлогч цөөнгүй компанийн нэг төлөөлөл нь “Jaguar”. Тус компанийн “Jaguar XKX concept” Европ төдийгүй Азийн худалдан авагчид дунд хүлээлт үүсгээд байна. Энэ удаагийн төслийн удирдагчдаар Бахрейны Манам дахь “Slyrill” студийг үүсгэн байгуулагч ах дүү Али болон Хусейн Альмосав нар ажиллажээ. Уран зөгнөлт кинон дээрээс л үздэг гайхамшигт шийдлүүдийг энэхүү төмөр хүлэг өөртөө бүрэн шингээснээр 2013 оны шилдэг төсөлд зүй ёсоор багтсан байна. Худалдаалагдах үнийн хувьд “Jaguar”-ийн өмнөх загваруудаас харьцангуй хямд. Ирэх оны эхний хагаст дэлхийн зах зээлд нэвтрэх тус загвар 55-72 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (2)
Guest (202.180.218.23)
Jil bolgon l concept geed horvoogoos tasarsan mashinuud uzuuldin yamar hudaldaand gargadag bish
(49.0.202.225)
yoo tasartsan mashinuud