Хойд Солонгос АНУ-д анхааруулга өглөө
- 2012-10-10
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгос саяхан АНУтай пуужингийн тусгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Өмнөд Солонгосын пуужингийн тусгал 800 км болж нэмэгдэнэ. Тус улс одоогийн байдлаар 300 км-ийн зайд цохилт өгч чадах пуужинтай юм байна. Өмнөд Солонгос АНУ-тай тохиролцсоноор пуужингийнхаа тусгалыг бараг гурав дахин холдуулж байгаа нь энэ юм.
Өмнөд Солонгос саяхан АНУтай пуужингийн тусгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Өмнөд Солонгосын пуужингийн тусгал 800 км болж нэмэгдэнэ. Тус улс одоогийн байдлаар 300 км-ийн зайд цохилт өгч чадах пуужинтай юм байна. Өмнөд Солонгос АНУ-тай тохиролцсоноор пуужингийнхаа тусгалыг бараг гурав дахин холдуулж байгаа нь энэ юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Өмнөд Солонгос өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэ пуужин туршсан Хойд Солонгосоос хамгаалах зорилгоор энэ гэрээг байгуулжээ.
Өмнөд Солонгос саяхан АНУтай пуужингийн тусгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Өмнөд Солонгосын пуужингийн тусгал 800 км болж нэмэгдэнэ. Тус улс одоогийн байдлаар 300 км-ийн зайд цохилт өгч чадах пуужинтай юм байна. Өмнөд Солонгос АНУ-тай тохиролцсоноор пуужингийнхаа тусгалыг бараг гурав дахин холдуулж байгаа нь энэ юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Өмнөд Солонгос өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэ пуужин туршсан Хойд Солонгосоос хамгаалах зорилгоор энэ гэрээг байгуулжээ.Өмнөд Солонгосын албаныхан ч мөн Хойд Солонгосын бодит аюулыг саармагжуулахын тулд энэ гэрээг байгуулсан гэдгээ нуусангүй. Өмнөд Солонгос 800 км-ийн зайд тусах пуужинтай болсноор Хойд Солонгосоос гадна Хятад, Японы зарим нутагт цохилт өгөх чадвартай болж байна. Тус улс 2001 онд 300 км-ийн тусгалтай пуужинтай болсон бөгөөд түүнээс хойш ч тусгалынхаа хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байжээ. Өмнөд Солонгосыг пуужингийнхаа тусгалыг нэмэгдүүлснийг Хойд Солонгос эсэргүүцэн АНУ, Өмнөд Солонгост анхааруулга өглөө. Түүнчлэн “Манай пуужингийн тусгал АНУ, Өмнөд Солонгосын төсөөлснөөс хол зайд тусч чадна. Өмнөд Солонгосын өмнөд нутаг бүү хэл АНУ-д хүрч чадна” гэж мэдэгдсэн байна.
Учир нь дээрх гэрээтэй холбогдуулан Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын албаныхан Хойд Солонгосын пуужингийн тусгал хамгийн ихдээ 500 км зайд тусах чадалтай хэмээн тооцоолсон байна. АНУ, Өмнөд Солонгос 1979 онд анх пуужингийн тусгалын гэрээ байгуулж байсан бөгөөд энэ гэрээ ёсоор Өмнөд Солонгос 180 км-ийн зайд тусах чадалтай пуужинтай болж байжээ. Харин саяхны гэрээгээр Өмнөд Солонгос пуужингийнхаа тусгалыг нэмэгдүүлээд зогсохгүй пуужингийн жингээ нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Тодруулбал тус улс 300 км хүртэлх зайд 500 кг хүртэлх жинтэй пуужин илгээх чадвартай байжээ. Харин шинэ гэрээний дагуу 800 км-ийн зайд 2.5 тонн жинтэй пуужин илгээх чадвартай болж байгаа юм байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)