Б.Иванишвили шинэ засгийн газраа танилцууллаа
- 2012-10-08
- Дэлхий
- 0
Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили өнгөрөгч даваа гаригт Гүржийн шинэ Засгийн газрын гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг танилцууллаа.
Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили өнгөрөгч даваа гаригт Гүржийн шинэ Засгийн газрын гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг танилцууллаа. Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болоод буй Б.Иванишвили Бидний Гүрж-чөлөөт ардчилал намын тэргүүн Ираки Аласаниаг шадар сайд болон Батлан хамгаалахын сайдаар сонгосон байна. Түүнчлэн эвслийн хэвлэлийн спикер Майя Панжикидзег Гадаад харилцааны сайдад, эвслийн бас нэг удирдагч Иракли Гарибашвилиг Дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлжээ. Харин “Милан” клубын хөлбөмбөгчин асан Кахи Каладзег Бүс нутгийн хөгжлийн сайд болон Ерөнхий сайдын хоёр дахь орлогчоор томилжээ. Мөн Б.Иванишвили Хууль зүйн сайдад Тея Цулукиани, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдад Давид Кирвалидзе, Өмнөд Осет, Абхазыг Гүржийн захиргаанд дахин нэгтгэх зорилготой Дахин нэгдлийн яамны сайдад Паата Закареишвили, Европын нэгдлийн яамны сайдад Алексей Петриашвили, Эрүүл мэнд, Нийгэм, Хөдөлмөрийн сайдад Амиран Гамкрелидзе, Хуулийн алдааг засах, эрх зүйн туслалцааны яамны сайдад Созар Субари, Спорт, Залуучуудын яамны сайдад Леван Кипиани, Соёл, Хөшөө дурсгалыг хамгаалах яамны сайдад Гурам Одишариа, Дүрвэгчдийн яамны сайдад Үндэсний форум намын дарга Каха Шартава, Үндэстний цөөнхийн асуудлын яамны сайдад Константин Сургуладзе, Парламнетын даргад Бүгд найрамдах намын дарга Давид Усупашвили болон Үндэсний банкны ерөнхийлөгчид тус банзны ерөнхийлөгч асан, Карту банкны захирал Нодар Жавахишвили нарыг тус тус томилсон байна. Үүнээс өмнө буюу өнгөрөгч ням гаригт Б.Иванишвили “Маргааш шинэ Засгийн газрыг танилцуулна” гэж мэдээлж байсан юм. Харин шинэ томилгооны дараа “Бусад томилгоог ойрын хэдэн өдрийн дотор хийх болно” гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, сайд нарын тоо цөөлж магадгүй” гэж хэлсэн юм. Дашрамд дурдахад, “Гүржийн мөрөөдөл” эвсэл саналын хуудсыг бүрэн тоолсны дараах байдлаар 150 суудалтай парламентын 83 суудлыг авсан юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн эрх баригч Үндэсний нэгдсэн хөдөлгөөн нам 67 суудал авчээ.

Сэтгэгдэл (0)