Усаин Болт ирэх олимпод түрүүлэхээ амлалаа
- 2012-10-10
- Спорт
- 0
Дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болт 2016 оны Рио де Жанейрогийн олимпод 100, 200 метрийн уралдаанд аварга цолоо хамгаалахаар өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд дуулгажээ. 

Дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болт 2016 оны Рио де Жанейрогийн олимпод 100, 200 метрийн уралдаанд аварга цолоо хамгаалахаар өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд дуулгажээ. Мөн 4х100 метрийн буухиа уралдаанд ч олимпийн хошой аварга цол хүртсэн тэрбээр уртын харайлтад хүч үзэх бодолтой байгаагаа хэлсэн аж. Тэрбээр “Би аваргаа хамгаалахыг хүсч байна. Надад дахин боломж бий гэдгийг дэлхий нийтэд харуулна” гэжээ. Үүний тулд бэлтгэл сургуулилтаа цалгардуулахгүй гэдгээ ч амласан байна. Түүний амлалтыг ирэх жил Москвад зохиогдох ДАШТ-нээс харж болох нь ээ.

Сэтгэгдэл (0)