Т-МАК өмнөд хөршийн лигт тоглоно
- 2012-10-10
- Спорт
- 0
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/- д 15 улирал хүчин зүтгэсний эцэст Трэйси МакГрэйди Хятадын лигийг зорьж, “Чингдао” багтай нэг жилийн гэрээ хийхээр болсон тухай “Yahoo-Sports”-д мэдээлжээ.
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/- д 15 улирал хүчин зүтгэсний эцэст Трэйси МакГрэйди Хятадын лигийг зорьж, “Чингдао” багтай нэг жилийн гэрээ хийхээр болсон тухай “Yahoo-Sports”-д мэдээлжээ. Долоон удаагийн “Бүх одод”-ын тоглолтод оролцсон Т-Мак энэ зун ямар нэгэн багтай баттай гэрээ хийж чадаагүй байсан юм.
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/- д 15 улирал хүчин зүтгэсний эцэст Трэйси МакГрэйди Хятадын лигийг зорьж, “Чингдао” багтай нэг жилийн гэрээ хийхээр болсон тухай “Yahoo-Sports”-д мэдээлжээ. Долоон удаагийн “Бүх одод”-ын тоглолтод оролцсон Т-Мак энэ зун ямар нэгэн багтай баттай гэрээ хийж чадаагүй байсан юм.Тэрбээр “Нью Йорк Никс”, “Сан Антонио Спүрс” багт өнгөрсөн сард бэлтгэл хийсэн ч гэрээний санал аваагүй ажээ. Өнгөрсөн улиралд 33 настай МакГрэйди Атлантад карьерийнхаа хамгийн муу амжилтаар тоглож, 5.3 оноог дунджилсан. Яао Минтэй хамт Хьюстонд тоглож байхдаа тэрбээр Хятадын ард түмний хайртай тоглогчдийнх нь нэг болж чадсан билээ. Үүнээс харвал тэрбээр супер одын хэмжээнд Хятадад очих нь мэдээж юм.
З.ЦЭЦЭН

Сэтгэгдэл (0)