Франц цаазаар авах ялын эсрэг кампанит ажил явуулж байна
- 2012-10-10
- Дэлхий
- 0
Франц улс цаазаар авах ялыг халахыг уриалж, кампанит ажил явуулж эхэллээ. Францын удирдлагуудын зүгээс цаазаар авах ялыг хүний эрхэнд харшилсан үйл хэмээн буруушааж байгаа бөгөөд тус шийтгэлийг оногдуулсанаар гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Тэд өчигдөр “Дэлхийн цаазаар авах ялыг халах өдөр”-ийг угтан, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд түүний дунд 200 гаруй хүний эсэргүүцлийн жагсаал багтсан байна. Жагсаалд оролцогчдын дунд төрийн бус байгууллагуудын ажилтнууд, хууль сахиулагчид байсан бөгөөд тэд уриа лоозон барин, ийнхүү жагсчээ.
Тус арга хэмжээг тохиолдуулан, Францын Гадаад Хэргийн Сайд Лорент Фабиус “Цаазаар авах ялыг халах нь шударга ёсыг сахин хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг тогтоон барихад үнэтэй хувь нэмрээ оруулсан хэрэг болох болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Франц улс Социалист Ерөнхийлөгч Франсуа Миттеррандыг засгийн эрх барьж байх үеэс эхлэн цаазаар авах ялыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 31 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тухайн үедээ ард иргэд цаазаар авах ялыг дэмжиж байсан боловч одоо ийнхүү эсэргүүцэх болжээ.
О.Удвал

Сэтгэгдэл (0)