Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй шагнал болох Нобелийн шагналын долоон хоног эхэллээ. 111 дэх жилдээ зохион байгуулагдаж буй шагнал гардуулах ёслолын ажиллагаанд физик, анагаах ухааны салбарын шилдгүүд шагналаа гардлаа.

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй шагнал болох Нобелийн шагналын долоон хоног эхэллээ. 111 дэх жилдээ зохион байгуулагдаж буй шагнал гардуулах ёслолын ажиллагаанд физик, анагаах ухааны салбарын шилдгүүд шагналаа гардлаа. Нобелийн шагналыг физик, анагаах ухаан, хими, утга зохиол, энх тайван, эдийн засаг гэсэн зургаан салбарт олгодог юм. Харин энэ оны физикийн салбарын шилдгээр АНУ-ын эрдэмтэн Дэвид Вайнленд, Францын Серж Арош, анагаах ухааны шилдгээр Их Британийн Жон Гёрдон, Японы Синья Яманака нар шалгарсан байна.

Тэгвэл бусад салбарын шилдгүүд энэ сарын 10- 15-ны хооронд тодрох юм байна. Физикийн салбарын шилдгээр тодорсон АНУ, Францын эрдэмтэд хамтран гэрэл, материйн хоорондох харилцан үйлчлэлийг тогтоох квантын оптикийн салбарт хийсэн шинэ бүтээлээрээ уг шагналыг хүртжээ. Тэдний энэ бүтээл шинэ төрлийн супер компьютер бүтээх чухал алхам болжээ. Харин анагаахын салбарын шилдгүүдээр тодорсон Ж.Гёрдон, С.Яманака нар үүдэл эсээс амьд организмыг хэсэгчлэн болон бүхэлд нь ургуулан гарган авах судалгааны ажил хийжээ.

Тэдний бүтээл хөгжлийн бэрхшээлтэй болон амь насанд нь аюул тулгарсан хүмүүст донорын биш өөрийнх нь эрүүл үүдэл эсээс ургуулсан эрхтэнг суулгах боломж бүрдүүлсэн байна. Хэдийгээр ийм төрлийн судалгааг олон эрдэмтэн, судлаач хийж байсан ч дээрх хоёр салбарт хийсэн дөрвөн хүний судалгаа шилдгийн шилдгээр тодорсон юм. Дашрамд дурдахад, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдэн энэ онд Нобелийн шагналын санг 20 хувиар бууруулж 1.2 сая ам.доллар болгосон. Харин салбарын шилдгүүд нэг салбарт олгодог 1.2 сая ам.долларыг хуваан авах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)