Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа олон улсын шүүгчтэй боллоо

Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт хөгжсөний 66 жил, МСБХолбоо байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд багтсан ажлуудын нэг нь Олон Улсын сагсан бөмбөгийн дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэх сургалт семинарт хамруулах байлаа.

Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт хөгжсөний 66 жил, МСБХолбоо байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд багтсан ажлуудын нэг нь Олон Улсын сагсан бөмбөгийн дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэх сургалт семинарт хамруулах байлаа. Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооноос Японы Токио хотод өнгөрсөн сард сагсан бөмбөгийн 2012 оны дүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийн танилцуулах, Олон улсын шүүгч бэлтгэх сургалт семинарыг зохион явуулсан билээ. Уг сургалтанд Олон Улсын шүүгчийн зэрэг горилогч 6 орны 12 шүүгч, дүрмийн өөрчлөлттэй таницлахаар ОУСБХ-ны  26 шүүгч хамрагдсан.  ШУТИС-ын биеийн тамирын багш, сагсан бөмбөгийн улсын шүүгч Батбаярын Ганзориг нь FIBA / Олон улсын / лизенцитэй шүүгчийн эрх авч МСХБолбоонд том бэлэг барилаа. 

Ч. Батцэцэг


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Sagsanbombogsonirhogch (202.5.202.21)

    2012-10-13

    Delhiid zovshoorogdoh hemjeend medleg chadvartai bolson Batbayariin Ganzorigt bayar hurgeye Ene hemjeegeer mongoliin sagsan bombogiin hogjil ner hund delhiin tuvshind saijrana gej naidaj baina Ulam olon shuugch nar daguulah boltugai