Волейболын залуучуудын улсын аварга тодорлоо

Монголын волейболын холбоо, “Витафит” компанитай хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. “Гоё кап” тэмцээн энэ сарын 5-12-нд “БуянтУхаа” спорт цогцолборт болсон.

Монголын волейболын холбоо, “Витафит” компанитай хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. “Гоё кап” тэмцээн энэ сарын 5-12-нд “БуянтУхаа” спорт цогцолборт болсон. Эрэгтэй найм, эмэгтэй таван багийн тамирчид долоон өдөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний шилдэг эмэгтэй, эрэгтэй довтлогчоор “ТэнүүнОгоо” багийн Б.Үнэнтуяа, Э.Сайханбаатар нар шалгарчээ. Харин шилдэг эмэгтэй хамгаалагчаар “Тэнүүн-Огоо” багийн Б.Амартүвшин тодорсон бол ХААИС-ийн Т.Одмаа мөн шалгарсан байна. Волейболын тэмцээнд сайн давуулагч чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шилдэг эмэгтэй давуулагчаар “Тэнүүн-Огоо” багийн н.Наранцацрал тодорчээ. Харин шилдэг эрэгтэй давуулагчаар ХААИС-ийн Б.Ганзориг шалгарсан байна. Ер нь “Гоё кап” тэмцээнд “Тэнүүн-Огоо” багийнхан өнгөтэй байсан. Шилдэг тамирчид энэ багаас тодорсон төдийгүй шилдэг дасгалжуулагч мөн л “Тэнүүн-Огоо”- гийнх байлаа. Харин тэмцээний шилдэг шүүгчээр Ш.Мөнхдэлгэр тодорсон юм. Тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй:
Алт: ХААИС
Мөнгө: “Хасу мегастарс”
Хүрэл: “Тэнүүн-Огоо”

Эмэгтэй:
Алт: “Уурхайчин”
Мөнгө: “Тэнүүн-Огоо” I баг
Хүрэл: “Тэнүүн-Огоо” II баг

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)