Эзнээ аварсан “хоншооргүй” баатар
- 2012-10-15
- Дэлхий
- 0
Филиппиний хоёр охины амийг аварч, өөрөө хүндээр бэртэж, хоншооргүй
болсон баатарлаг нохой АНУ-д хагалгаанд орохоор ирээд байна.
Филиппиний хоёр охины амийг аварч, өөрөө хүндээр бэртэж, хоншооргүй болсон баатарлаг нохой АНУ-д хагалгаанд орохоор ирээд байна. ”Кабан” хэмээх нэртэй сайн үйлсийн эзэн түүнийг Калифорнийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлгийн хамт олон анхаарал тавьж сувилж байгаа бөгөөд түүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа гэнэ.

Кабан гэр бүлийнхээ гишүүний хамтаар
Тэрээр төрөлх эх орон Филиппиндээ од, жинхэнэ баатар болоод байгаа бөгөөд эзнийхээ охин түүний үеэл нарыг зам хөндлөн гарч явахад нь огцом гарч ирсэн моторт дугуйнд дайруулахаас аварч, үсэрч замаас гарган өөрөө дайруулжээ. Хоёр хүний амийг авч одож болзошгүй байсан тус ослоор тэрээр өөрийн хоншоор болоод дээд эрүүний ясаа бүхэлд нь алдсан бөгөөд түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн боловч Филиппинд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн хариу гарсан байна. Энэхүү хэрэг явдлыг дуулсан Нью-Йорк хотын эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Карин Кеннготт түүнийг аврах кампанит ажил зохион байгуулахаар шийдэж, улмаар сайн үйлстнүүдийг буяны гараа сунган, түүнд амьдрал бэлэглэхийг уриалжээ. Тус ажиллагаанд хүмүүс идэвхитэй оролцож, нийт 20000 ам.долларын хандивыг илгээж, мэс заслын өртгийг босгосон байна.

Кабан Филиппиний амьтны эмч Антон Лимийн хамтаар
АНУ-ын мэс засалчид өнгөрөгч пүрэв гарагт түүнд цаг гарангийн туршид үзлэг хийсний эцэст наад зах нь хоёр мэс засал хийж, биеийн байдлыг нь сайжруулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд эхний мэс ажилбарыг амны хөндийд нь, нөгөөг нь нүүрний арьсыг нөхөн сэргээхэд зориулан хийхээр болжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө 57 настай Рүди Бунгай хэмээх эр түүнийг олж тэжээсэн бөгөөд тэрээр 11настай охин, түүний үеэл 3 настай Принцесс нартай нь тун дотно өссөн аж. Тэд түүнд “Кабан” хэмээх нэрийг өгсөн бөгөөд энэ нь төрөлх Висаяан хэлээрээ “толбот” гэсэн үг аж. Филиппинд одоо Кабаныг танихгүй хүн байхгүй болсон бөгөөд түүний сайн сайхны төлөөх үйлст сэтгэл нэгдэхийг уриалсанcareforkabang.com сайт хүртэл бий болжээ. Түүнийг 10 сарын 8-ны өдөр Калифорни руу нисэхийн өмнө зохион байуулсан үдэлтийн арга хэмжээнд олон мянган моторт дугуйчин, 300 гэрийн тэжээвэр амьтан оролцсон бөгөөд 3 цагийн турш хүндэтгэлийн цуваа үйлдэж, түүнийг үдсэн байна.

Кабан гэр бүлийнхээ гишүүний хамтаар

Кабан Филиппиний амьтны эмч Антон Лимийн хамтаар
Одоогоос хоёр жилийн өмнө 57 настай Рүди Бунгай хэмээх эр түүнийг олж тэжээсэн бөгөөд тэрээр 11настай охин, түүний үеэл 3 настай Принцесс нартай нь тун дотно өссөн аж. Тэд түүнд “Кабан” хэмээх нэрийг өгсөн бөгөөд энэ нь төрөлх Висаяан хэлээрээ “толбот” гэсэн үг аж. Филиппинд одоо Кабаныг танихгүй хүн байхгүй болсон бөгөөд түүний сайн сайхны төлөөх үйлст сэтгэл нэгдэхийг уриалсанcareforkabang.com сайт хүртэл бий болжээ. Түүнийг 10 сарын 8-ны өдөр Калифорни руу нисэхийн өмнө зохион байуулсан үдэлтийн арга хэмжээнд олон мянган моторт дугуйчин, 300 гэрийн тэжээвэр амьтан оролцсон бөгөөд 3 цагийн турш хүндэтгэлийн цуваа үйлдэж, түүнийг үдсэн байна.

Сэтгэгдэл (15)
luna (112.72.13.93)
ewiiideee
кк (202.179.11.94)
үнэхээр хүнии үнэнч анд мөн юум даа
jargal (203.91.117.4)
vnheer baatar nohoi
(202.179.20.215)
jinhene baatar
ЗОЧИН (202.9.47.131)
БАЯР ХҮРГЭЕ
zzz (138.188.100.236)
huurhun yumaa
(122.201.18.191)
Та манай ХАМУГМОНГОЛ сайтаар нэг зочлоорой
(122.201.18.191)
Та манай ХАМУГМОНГОЛ сайтаар нэг зочлоорой
(122.201.18.176)
Та манай ХАМУГМОНГОЛ сайтаар нэг зочлоорой
(182.160.15.103)
nohoind hairtai
(122.201.18.196)
zarim nohoi neeree zarim humuusees ch uhaantai shuu
(122.201.18.133)
huurhun yumaa gehdee hagalgaa hiigeed ch nemergui boljee
(202.179.20.215)
haha nohoi tsuglarch ntr
(202.179.20.215)
hehe eemair
(202.179.20.215)
нохой хүний үнэнч анд гэдэг үнэхээр л үнэн юм