Герхард Рихтерийн зураг хамгийн үнэтэй

Германы зураач Герхард Рихтерийн зурсан бүтээлийг алдарт дуучин, хөгжмийн зохиолч Эрик Клэптон 3.2 сая ам.доллараар 2001 онд худалдан авч байжээ. Гэтэл Лондон хот дахь дуудлага худалдаагаар “Abstraktes Bild” хэмээх эл зураг нь 34.2 сая ам.долларт хүрч хамгийн үнэд хүрсэн зургаар тодорлоо.
    
    Германы зураач Герхард Рихтерийн зурсан бүтээлийг алдарт дуучин, хөгжмийн зохиолч Эрик Клэптон 3.2 сая ам.доллараар 2001 онд худалдан авч байжээ. Гэтэл Лондон хот дахь дуудлага худалдаагаар “Abstraktes Bild” хэмээх эл зураг нь 34.2 сая ам.долларт хүрч хамгийн үнэд хүрсэн зургаар тодорлоо. Дуучин дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулсан хэдий ч урлагийн ертөнцөд чадварлаг тоглогч гэдгээ харууллаа хэмээн олон нийт үзэж байгаа аж.
    Үүнээс өмнө 2010 оны тавдугаар сард Нью-Йорк хотод зураач Д.Жонсын “Flag” бүтээл 31.3 саяд хүрч урлагийн ертөнцийн хамгийн үнэтэй зураг болж байсан ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)