Европын холбоо Нобелийн энх тайвны шагнал хүртэв
- 2012-10-15
- Дэлхий
- 0
Зургаан салбарт шилдгийг шалгаруулдаг Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд ганцхан шагнал гардуулах үлдлээ. Өөрөөр хэлбэл Нобелийн сан таван салбарт шилгүүдээ тодруулжээ.
Зургаан салбарт шилдгийг шалгаруулдаг Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд ганцхан шагнал гардуулах үлдлээ. Өөрөөр хэлбэл Нобелийн сан таван салбарт шилгүүдээ тодруулжээ. Харин эдийн засгийн салбарын шилдгийг хараахан тодруулаагүй байна. Физик, анагаах ухааны салбарт шилдгээр шалгарсан эрдэмтдийг өмнө нь мэдээлж байсан билээ.
Зургаан салбарт шилдгийг шалгаруулдаг Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд ганцхан шагнал гардуулах үлдлээ. Өөрөөр хэлбэл Нобелийн сан таван салбарт шилгүүдээ тодруулжээ. Харин эдийн засгийн салбарын шилдгийг хараахан тодруулаагүй байна. Физик, анагаах ухааны салбарт шилдгээр шалгарсан эрдэмтдийг өмнө нь мэдээлж байсан билээ.Харин саяхан тодорсон хими, утга зохиол, энх тайвны салбарын шилдгүүдийг танилцуулья. Энэ удаагийн химийн салбарын шилдгээр Америкийн эрдэмтэд болох Брайан Кобилка, Роберт Лефковитз нар хүртсэн бол утга зохиол, энх тайвны шилдгээр тус бүр нэг эзэн тодорсон байна. Тодруулбал утга зохиолын салбарын оны шилдгээр Хятадын зохиолч Мо Ян тодорчээ. Харин энх тайвны шагналыг Европын холбоо хүртсэн байна.

Сэтгэгдэл (0)