Амьтны хүрээлэнд бяцхан анааш мэндэлжээ

    Америкийн жижиг хот Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн нэгэн анааш 68 кг жинтэй эм зулзага төрүүлж, хүрээлэнгийн ажилтнуудыг баярлуулжээ.


    Америкийн жижиг хот Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн нэгэн анааш 68 кг жинтэй эм зулзага төрүүлж, хүрээлэнгийн ажилтнуудыг баярлуулжээ. Тесса хэмээх нэртэй таван настай анааш баасан гарагийн өглөө төллөсөн байна. Амьтны хүрээлэнгийнхэн төллөх агшныг дүрс бичлэгийн хальснаа буулгахаар хараа салгалгүй ажиглаж байсан бөгөөд удаан хүлээсний эцэст хүслээ биелүүлж чаджээ.
Эх үрийн элбэрлийг харуулах мэт анааш зулзагаа ихэд энхрийлэн хайрлаж байгаа бөгөөд эх, төл хоёр анаашийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Бяцхан төлийг эхийнх нь хамтаар тусгайлан зассан талбайд оруулж, хашсан бөгөөд эцгийг нь хажуугийн саравчинд оруулжээ. Өнөөдрөөс эхлэн амьтны хүрээлэнд ирсэн зочдод тэднийг харуулж байгаа бөгөөд хүмүүс ихэд сонирхон үзэж байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • turbat (122.201.18.133)

    2012-10-16

    haha amitdaa gej

  • (202.179.20.215)

    2012-10-16

    egdvv egdvv

  • (202.179.20.215)

    2012-10-16

    ТА МАНАЙ ХАМУГМОНГОЛ САЙТААР НЭГ ЗОЧЛООРОЙ

  • (202.179.20.215)

    2012-10-16

    ТА МАНАЙ ХАМУГМОНГОЛ САЙТААР НЭГ ЗОЧЛООРОЙ

  • (202.179.20.215)

    2012-10-16

    ene yasan alia yum be

  • ЗОЧИН (202.9.47.131)

    2012-10-16

    ЭЭЖ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ