Гиннес 2013: Дэлхийн хамгийн өндөр настан 115 настай
- 2012-10-16
- Дэлхий
- 0
Японы 115 настай иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээр дахин
тодорч, Гиннесийн номонд улиран бичигдлээ. Жиро-эмон Кимура гэх тэрээр
өнгөрсөн жил дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч, гиннесийн
номонд бичигдэж байсан бөгөөд энэ жил амжилтаа ийнхүү шинэчлэн тогтоосон
байна.
Японы 115 настай иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээр дахин тодорч, Гиннесийн номонд улиран бичигдлээ. Жиро-эмон Кимура гэх тэрээр өнгөрсөн жил дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч, гиннесийн номонд бичигдэж байсан бөгөөд энэ жил амжилтаа ийнхүү шинэчлэн тогтоосон байна. Тэрээр 1897 оны дөрөвдүгээр сард төржээ.
Гиннесийн номны Британи хувилбарын эрхлэн гаргагч эрхэм өчигдөр Кимурагийн гэрт зорьж очиж, зочилсон бөгөөд түүнд байгуулсан гавьяаг нь мөнхөлсөн гэрчилгээгээ гардуулан өгсөн байна. Кимура гуай хүндэтгэлтэйгээр гэрчилгээг хүлээн авсан бөгөөд түүнд англи, япон хэлээр талархлаа илэрхийлжээ. Нас өндөр гарсан тэрээр туйлын бие сайтай ч, өдрийн ихэнхи цагийг хийх зүйл байхгүй тул орондоо хэвтэж өнгөрөөдөг аж.
Өмнө нь Данийн иргэн Кристан Мортенсон 115 наслаж,дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байсан бөгөөд тэрээр тус амжилтыг тогтоосныхоо дараа жил таалал төгссөн байна. Харин Кимура түүний амжилтыг энэ жилийн 12 дугаар сарын 28 хүртэл амьдарч чадваас эвдэх бөгөөд хамгийн өндөр настай ч, энх тунх, эсэн мэнд амьдарч байгаа эх дэлхийн цорын ганц иргэнээр тодрох ажээ.

Сэтгэгдэл (3)
(203.91.117.4)
186 nasalj bga hun baigaa shuu
ИРГЭН (202.9.47.131)
БОЛЖ БАЙНА ШҮҮ
(202.179.20.215)
ТА МАНАЙ ХАМУГМОНГОЛ САЙТААР НЭГ ЗОЧЛООРОЙ