Хатуу цаасаар унадаг дугуй зохион бүтээжээ

Израйлийн зохион бүтээгч хямд төсөр өртөгтэй, байгаль орчинд ээлтэй хатуу цаасан унадаг дугуй бүтээжээ.
Израйлийн зохион бүтээгч хямд төсөр өртөгтэй, байгаль орчинд ээлтэй хатуу цаасан унадаг дугуй бүтээжээ. Тэрээр өөрийн бүтээлээ хүн ам хэт төвлөрсөн, хөгжил өндөртэй их хотуудад ч худалдан авах чадвар дорой, хөгжил буурай орнуудад ч өргөнөөр ашиглаж  болох эд хэмээн тэмдэглэсэн байна.
50 настай Изхар Гафни гэх тэрээр өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, олон төрлийн давуу талтай шинэ содон бүтээгдэхүүн зохион бүтээхээр хүчээ сорьж буй нэгэн бөгөөд удаан хугацаанд цаасаар унадаг дугуй урлах гэж оролдсоны эцэст ийнхүү хүслээ биелүүлжээ. Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагандаа “Олон удаа бүтэлгүйтэж байсан ч, шантралгүй зүтгэсний эцэст хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадлаа” хэмээн бахархан өгүүлээд, “Удахгүй олон мянган хувиар үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хүртээл болгоно” гэсэн байна. Картонон цаасаар төмөр эд ангитай дүйцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж чадахгүй гэх өнгөц ойлголтыг халах гэж сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөрөө харамгүй зарцуулснаа ч тэрээр мөн ярьжээ.
Түүний бүтээсэн унадаг дугуй ердөө 9 кг жинтэй хөнгөн авсаархан бөгөөд хямд төсөр үнэтэй, байгаль орчинд ээлтэйгээс гадна унааны ойр зуурын хэрэгцээг жилийн турш асуудалгүй хангах чадвартай болохыг туршилтын үр дүн харуулсан байна.Тэрээр картонон цаасыг галд тэсвэртэй, усанд норохгүй болгох үүднээс хэд хэдэн нууц аргыг ашигласан бөгөөд өнгө үзэмжтэй харагдуулах үүднээс чимэглэн будаж, лакдсан байна. Хуучин машины бат бөх дугуйнуудыгашигласан тул хагарна хэмээн айдсаас ангижруулж, машины духны резенээр гинжийг орлуулсан нь хөнгөн болгосон аж. Гафни дугуйгаа нэг тус бүрийг нь 20 ам.доллараар зарах бодолтой байгаа бөгөөд анхны бүтээлийг нь охин нь сургуульдаа унаж байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.20.215)

    2012-10-16

    lordman gutal 88114350

  • (202.179.20.215)

    2012-10-16

    lordman gutal 88114350

  • (202.179.20.215)

    2012-10-16

    lordman gutal 88114350