АНУ тэрбумтны тоогоор тэргүүлж байна
- 2012-10-16
- Дэлхий
- 0
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Европын холбооны хямрал, их
гүрнүүдийн эдийн засгийн уналт зарим хүнд огт нөлөөлсөнгүй. Тодруулбал,
энэ жилд тэрбумтнуудын тоо өссөн судалгаа гарчээ. Дэлхий нийтээр
тэрбумтнуудын тоо өмнөх жилээс 9.4 хувиар нэмэгдэж, 2160-д хүрсэн аж.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Европын холбооны хямрал, их гүрнүүдийн эдийн засгийн уналт зарим хүнд огт нөлөөлсөнгүй. Тодруулбал, энэ жилд тэрбумтнуудын тоо өссөн судалгаа гарчээ. Дэлхий нийтээр тэрбумтнуудын тоо өмнөх жилээс 9.4 хувиар нэмэгдэж, 2160-д хүрсэн аж. Харин хөрөнгийн хэмжээ 14 хувиар тэлж 760 тэрбумаас 6.19 их наяд ам.долларт хүрсэн байна. Эдгээр тэрбумтны хөрөнгийн хэмжээ бүс нутгаасаа хамаарч өөр өөр байгаа юм. Энэ жил хамгийн их тэрбумтан төрсөн улсаар АНУ, БНХАУ, Их Британи тодорчээ.
-АНУ 480 тэрбумтантай. Хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд ам.доллар. Энэ жил тус улсад 25 тэрбумтан шинээр төрсөн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс дөрөв гаруй хувиар нэмэгдсэн байна. АНУ дотор тэрбумтныхаа тоогоор Калифорни муж тэргүүлж байгаа бол Нью-Йорк, Техас, Флорида, Иллиной муж удаалжээ. АНУ тэрбумтнуудын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ч 2020 он гэхэд Азийн тэрбумтнуудын хөрөнгө АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгийг давж улмаар 2025 он гэхэд Ази тэрбумтныхаа тоогоор тэргүүлэх судалгаа гарчээ.
-БНХАУ 147 тэрбумтантай. Нийт хөрөнгийн хэмжээ 380 тэрбум ам.доллар. Өнгөрөгч хугацаанд БНХАУын тэрбумтнын тоо 1.3 хувиар нэмэгдэж, хөрөнгийн хэмжээ 540 тэрбумаас 380 тэрбум ам.доллар болж буурсан байна. Энэ нь Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл уналтад орсонтой холбоотой аж. БНХАУ дотроо тэрбумтны тоогоор Бээжин, Шанхай, Шинжэн, Гуанжоу, Ханжоу зэрэг томоохон хот тэргүүлдэг байна.
-Их Британи 140 тэрбумтантай. Хөрөнгийн нийт хэмжээ 430 тэрбум ам.доллар. Их Британийн тэрбумтны тоо өнгөрсөн жилийнхээс дөрвөн хувиар нэмэгдсэнээр тус улсын тэрбумтнууд нийт хүн амынхаа 1.3 хувийг эзлэх болсон юм. Их Британийн тэрбумтнуудын тоо жилээс жилд өсдөг нь бусад орны эдийн засгийг бодвол харьцангуй тогтвортой эдийн засагтай байдаг нь шууд нөлөөлдөг.
-Герман 137 тэрбумтантай. Хөрөнгийн хэмжээ 550 тэрбум ам.доллар. Герман Улс Европын холбооны орнуудаас тэрбумтнуудын хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ганц улс юм. Хэдийгээр өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал тэрбумтнуудын тоо 1.4 хувиар буурсан ч хөрөнгийн хэмжээ нь 5.3 хувиарч өссөн байна. Энэ улсын тэрбумтнуудын тоо улсынхаа нийт хүн амын нэг хувийг эзэлдэг. Мюнхен, Дюссельдорф, Хамбург зэрэг хот тэрбумтныхаа тоогоор улсдаа тэргүүлдэг байна.
-Энэтхэг Улсын тэрбумтны тоо 109- д хүрчээ. Хөрөнгийн хэмжээ 190 сая тэрбум ам.доллар. Энэтхэгийн тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн жилийнхээс долоон хувиар нэмэгдсэн бол тэрбумтнуудын тоо таван хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн зах зэл 25 хувиар уналтад орж, ам.доллартай харьцах рупийн ханш есөн хувиар буурсантай холбоотой аж. Мөн үйлдвэрлэл ойрын таван жилд тохиолдож байгаагүй уналтад ороод байгаа юм. Дашрамд сонирхуулахад, Энэтхэг Улсын нийт тэрбумтны 9.8 хувь нь өв залгамжилсан бол 0.2 хувь нь хамтын эзэмшлийн ашгаас хувь хүртэж тэрбумтан болсон ажээ.






Сэтгэгдэл (1)
89127 (202.9.47.134)
МОНГОЛ ХЭД ВЭ