Туркийн ерөнхий сайд НҮБ-д шинэчлэл хийхийг уриалав
- 2012-10-16
- Дэлхий
- 0
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган “НҮБ-д яаралтай шинэчлэл
хийх хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө НҮБын Аюулгүйн зөвлөл
түүний Сирид цэргийн ажиллагаа явуулах хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган “НҮБ-д яаралтай шинэчлэл
хийх хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө НҮБын Аюулгүйн зөвлөл
түүний Сирид цэргийн ажиллагаа явуулах хүсэлтийг хүлээж аваагүй юм. Учир
нь НҮБын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь болох ОХУ,
Хятад Улс Сирид цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаа юм.
Эрдоган “НҮБ дотоод шинэчлэл явуулах ёстой. Байнгын гишүүн таван орон
бусад орны хувь заяаг шийдэхэд шударга бус хандаж байна” гэж хэлжээ.
Эрдоган НҮБ-д хандсан уг хүсэлтээ Стамбул хотноо хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Эрдоган цааш нь “НҮБ дэлхийд хамгийн их тулгамдсан Сирийн хүчирхийллийн асуудалд алдаа гаргасан. Сирид юу болоод байгааг НҮБ нүд нь сохорсон мэт тоохоо больжээ. Улстөрийн дотоод хямрал нэрийн доор тухайн оронд хэчнээн олон хүн эмгэнэлт хувь тавилантай золгож байгааг бодолцох ёстой. Ойрхи Дорнодын зовлонд нэрвэгдсэн орнуудын жирийн ард иргэдийн дунд НҮБ-ын нэр хүнд унаж байна. Тэдний итгэл алдарч байна” гэжээ.
Сирид Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа өрнөснөөс хойш 20 сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 20 мянган гаруй хүн амь үрэгджээ. Үүний улмаас мөн 230 мянган хүн гаднын орнууд уруу дүрвэжээ. Түүнчлэн Сирид гурван сая орчим хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа аж.

Сэтгэгдэл (0)