Түвд залуу зулын гол болжээ

   Хятадад түвд үндэстэн нэгэн залуу өөрийгөө зулын гол болгон нас баржээ. Тэрбээр төрөлх нутагт нь тогтоосон Хятадын хууль дүрмийг эсэргүүцэн өөрийгөө ийнхүү шатаасан гэж Түвдийн хүний эрхийн кампанит ажлын тэмцэгчид мэдэгдлээ.
   Хятадад түвд үндэстэн нэгэн залуу өөрийгөө зулын гол болгон нас баржээ. Тэрбээр төрөлх нутагт нь тогтоосон Хятадын хууль дүрмийг эсэргүүцэн өөрийгөө ийнхүү шатаасан гэж Түвдийн хүний эрхийн кампанит ажлын тэмцэгчид мэдэгдлээ. Тамдрин Дорж хэмээх уг залуу Хятадын баруун хойд зүгийн Ганьсу муж дахь Цое хийдийн хажууд өөрийгөө шатаажээ. Түвдийн хүний эрхийн тэмцэгчдийн хэлснээр хийдийн эргэн тойронд цэргүүд байрлаж, дарамт учруулах болсон аж. 2009 онд Хятадын хууль дүрмийг эсэргүүцэн өөрийгөө зулын гол болгох эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 50 гаруй түвд иргэн өөрсдийгөө шатааж амь үрэгдээд байгаа аж.
Энэ сарын эхээр мөн нэгэн түвд залуу Ганьсу мужид өөрийгөө шатаасан байна. Түүнийг Сангай Гьяцо гэдэг бөгөөд 27 настай байжээ. Түвд дэх олон улсын кампанит ажилд оролцож буй Кейт Сондерс “Би-Би-Си” агентлагт “Цое хийдийн лам хувраг болон орон нутгийн иргэд Т.Доржийн төлөө мөргөл үйлдсэн” гэж хэлжээ. Мөн уг бүс нутагт цэргүүд байрлуулж, Цое хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоожээ. Хятадын эрх баригчид Түвдийн цөлөгдсөн шашны удирдагч Далай Ламыг түвдүүдийн өөрийгөө зулын гол болгон салан тусгаарлах эр зоригтой алхам хийж эхэлсэнд буруутгажээ.
Харин тэрбээр үүнийг үгүйсгэдэг бөгөөд Түвдийн цөллөгөн дэх “Засгийн газар”, хүний эрхийн тэмцэгч бүлгүүд хоёулаа Түвд дэх Хятадын хатуу хяналт, шашны хавчлагын эсрэг түвдүүд өөрийгөө шатаах эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж байгаа гэж мэдэгджээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)