Хэт даврагчид Францын ерөнхийлөгчийг заналхийлэв
- 2012-10-16
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Малид Европын есөн иргэн /түүний
зургаа нь Францын иргэн/ барьцаалагдсаны дараа тус улсад цэргийн
ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Малид Европын есөн иргэн /түүний зургаа нь Францын иргэн/ барьцаалагдсаны дараа тус улсад цэргийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Малийн хэт даврагчид түүний амь насанд халдана гэж заналхийлсэн байна. Малийн хэт даврагчид болох Баруун Африкийн хэт үзэлт “Нэгдсэн Жихад” хөдөлгөөний төлөөлөгч Оумар Оулд Хамаха “Францын Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлээс бид түүнийг бидэнтэй дайн зарлахыг хүсч байна гэж ойлголоо. Одоо барьцаанд байгаа франц хүмүүсийн амь нас аюулд орсон. Түүний өөрийнх нь амь нас ч гэсэн аюулд ороод байна” гэж мэдэгджээ.
Ф.Олланд олон улсын “La Francophonie” байгууллагын гишүүн орнуудын дунд хоёр жилд нэг удаа зохиогддог уламжлал болсон дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнгөрөгч бямба гаригт Бүгд найрамдах ардчилсан Конго улсын нийслэл Киншасад хүрэлцэн иржээ. “La Francophonie” буюу францаар ярьдаг орнууд хэмээх уг байгууллагад хуучин Францын колони байсан орнууд багтдаг байна. Ф.Олланд Киншасад саатах үеэрээ Малийн хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах орныг дэмжинэ, цэрэг, техникийн туслалцаа ч үзүүлнэ гэж мэдэгдсэн аж.
Африкийн холбоо, ялангуяа Малийн хөрш орнууд бүс нутагт аюул тарьж буй “Нэгдсэн Жихад” хөдөлгөөний цөм болсон хэт даврагчдын эсрэг эртнээс тэмцэж ирсэн юм. Гэсэн ч Малийн Засгийн газар болон хөрш орнуудын хамтарсан цэргийн ажиллагаа тийм ч өндөр амжилтад хүрэхгүй байгаа аж.

Сэтгэгдэл (0)