“Мексикчүүд 200 насална”

Мексикийн Эрүүл мэндийн сайд Саломон Черторивски “Мексикчүүд 200 насалж чадна” хэмээн мэдэгджээ. Түүний үзэж буйгаар 2040 оноос Мексикийн ард түмний наслалт 150 орчим, цаашлаад 200 болох боломж бий гэнэ.
Мексикийн Эрүүл мэндийн сайд Саломон Черторивски “Мексикчүүд 200 насалж чадна” хэмээн мэдэгджээ. Түүний үзэж буйгаар 2040 оноос Мексикийн ард түмний наслалт 150 орчим, цаашлаад 200 болох боломж бий гэнэ. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Хэрвээ бид анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эм, эмийн бүтээгдэхүүн, техник хэрэгсэл хэрэглэвэл ийм боломж бий. Гэхдээ та бүхэн үүнийг дэмжих хэрэгтэй” гэж хэлжээ. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх теле эмчилгээ, эмч робот, нано робот, мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)