Грект ажилгүйдэл дээд амжилт тогтоожээ

   Грекийн Засгийн газрын албаныхны хамгийн сүүлд буюу өнгөрөгч долдугаар сард явуулсан судалгаагаар тус улсад ажилгүйдэл 25.1 хувьд хүрч, урьд өмнө нь байгаагүй анти амжилт тогтоожээ.
   Грекийн Засгийн газрын албаныхны хамгийн сүүлд буюу өнгөрөгч долдугаар сард явуулсан судалгаагаар тус улсад ажилгүйдэл 25.1 хувьд хүрч, урьд өмнө нь байгаагүй анти амжилт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тус улсад дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байна. Тэдгээр ажилгүйчүүдийн ихэнхийг залуучууд бүрдүүлж байгаа аж. Тэд нийт ажилгүй иргэдийн 54.2 хувийг эзэлж байна. Грекийн статистикийн ерөнхий газрын тооцоолсноор өнгөрөгч оноос өнөө хүртэл өдөрт 1000 гаруй ажлын байр үгүй болсоор иржээ. Тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл 15-24 насныханд илүү хүнд туссан гэнэ. Энэ нь тэдний боловсролд маш том саад учруулж байгаа аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)