Чөлөөт уналтаар дууны хурдыг давав
- 2012-10-16
- Дэлхий
- 0
Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер дууны хүчийг давахын тулд бие
болон сэтгэл санаагаа таван жилийн турш бэлтгэжээ. Тэрбээр 43 настай
хэдий ч хамгийн өндрөөс чөлөөт уналт хийж, чөлөөт уналтаар дууны хурдыг
давсан анхны хүн боллоо.
Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер дууны хүчийг давахын тулд бие болон сэтгэл санаагаа таван жилийн турш бэлтгэжээ. Тэрбээр 43 настай хэдий ч хамгийн өндрөөс чөлөөт уналт хийж, чөлөөт уналтаар дууны хурдыг давсан анхны хүн боллоо.
Өмнө ийм төрлийн газардалт хийж дэлхийн амжилтыг тогтоосон Жозеф Китенгерийн амжилтыг тэрбээр 17 секундээр эвдэж шуугиан тариад байна. Тэрбээр 39 км өндөрт буй “Red bull” хэмээх сансрын хөлгөөс 1342 км цагийн хурдтайгаар дөрвөн минут 19 секундийн хугацаанд газардсан юм. Феликс дууны хүчийг гүйцэж түрүүлэх зорилгодоо ийн хүрчээ.
Түүний чөлөөт уналт хийж, Мексикийн цөлд газардаж буйг 7.3 сая хүн шууд үзсэн байна. Тэрбээр өмнө нь олон дээд амжилтыг тогтоож байжээ. Тухайлбал, 1999 онд Малайзын Куала Лумпур хот дахь “Петронас” цамхаг дээрээс шүхрээр бууж дэлхийн дээд амжилт тогтоосон, 2003 онд карбон материалаар хийсэн тусгай далавчийн тусламжтайгаар Ла-Маншийн хоолойг гаталсан анхны хүн болжээ.

Сэтгэгдэл (0)