Москва трансднестрийг хүлээн зөвшөөрч магадгүй
- 2012-10-17
- Дэлхий
- 0
“Москвагийн эрх баригчид Молдаваас салан тусгаарласан Трансднестр бүс
нутгийг хүлээн зөвшөөрч магадгүй” гэж ОХУ-ын Гадаад явдлын яамны тусгай
даалгавартай Элчин сайд Сергей Губарев хэлжээ.
“Москвагийн эрх баригчид Молдаваас салан тусгаарласан Трансднестр бүс нутгийг хүлээн зөвшөөрч магадгүй” гэж ОХУ-ын Гадаад явдлын яамны тусгай даалгавартай Элчин сайд Сергей Губарев хэлжээ. Хэрвээ ОХУ Трансднестрийг хүлээн зөвшөөрвөл тус бүс нутаг Өмнөд Осет, Абхазын адил тусгаар тогтносон улс болно гэсэн үг. Гүржийн Өмнөд Осет, Абхаз муж Засгийн газрын захиргаанаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэний дараа Гүржийн эрх баригчид тус хоёр муж уруу цэрэг, танкын салаа илгээсэн.
Үүний улмаас зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн бөгөөд ОХУ уг хоёр мужийг дэмжиж Гүржийн нутагт дээрхийн адил цэрэг, танкын хүч оруулсан юм. ОХУ, Гүржийн хүчин Өмнөд Осетийн нутагт таван өдөр тулалдсаны эцэст Оросын талд олон цэргээ алдсан Гүрж цэрэг, техникээ татсан. Үүний дараа Өмнөд Осет, Абхаз муж ОХУ-ын дэмжлэгтэйгээр тусгаар улс болсон юм. Түүнчлэн уг хоёр бүс нутгийг ОХУ-аас гадна түүний холбоотон, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрсөн.
Харин Гүрж болон түүний шинэ ойрын холбоотон АНУ үүнийг одоог хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. ОХУ-д хоёр мужаа “алдсан” хуучин ЗХУын бүрэлдэхүүн Гүрж Улс Москвагаас харилцаагаа тасалж АНУ-ыг түших болсон юм. Үүний улмаас Гүрж, ОХУ-ын харилцаа өнөө хүртэл ярвигтай байна. Энэ тохиолдолд ОХУ болон түүний холбоотон, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн Молдав Улсын хооронд дээрхтэй адил байдал үүсч болзошгүй аж.
С.Губарев Трансднестрийн нийслэл Тираспол хотод хэвлэлийн бага хурал дээр цааш нь “Молдав төвийг сахисан байр сууриа зөрчиж Трансднестрийн бие даасан хараат бус байдал болон төвийг сахисан байр суурийг хөндвөл ОХУ тус бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө. Мөн Молдав, Трансднестр тодорхой шийдэлд хүрч чадахгүй бол Москва Б төлөвлөгөөндөө орно” гэжээ.
Трансднестр 1990 онд буюу Молдавыг ЗХУ-аас тусгаар тогтнохоос нэг жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан. Үүний улмаас хоёр тал өнөөг хүртэл маргалдсан бөгөөд асуудлыг эвээр шийдэх нь зүйтэй гэсэн нэг байр суурьтай байгаа юм. Гэхдээ тэдний хооронд 1992 онд зэвсэгт мөргөлдөөн гарч байсан. Засгийн газар салан тусгаарлагч Трансднестрийн босогчдыг дарсан юм. Мөн НҮБ-ын нэг ч орон Транднестрийг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрөөгүй. Дашрамд дурдахад Трансднестрийн хүн амын дийлэнх нь орос үндэстэн байдаг.
Тиймээс одоо Трансднестрт ОХУ, Молдав, Трансднестрийн бүс нутгийн цэргүүд хамтран энхийг сахиулдаг. Днестр мөрний дагуу орших уг бүс нутаг 520 мянган хүн амтай аж. Юутай ч Молдав, Трансднестрийн эрх баригчид дотоод асуудлаа шийдэхээр сүүлийн хэдэн жилийг ОХУ, Украин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, АНУ, Европын холбоог байлцуулан хэлэлцэхэд зарцуулсан. Гэсэн ч одоог хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Хэдий ийм боловч Трансднестрийн эрх баригчид дан ганц Молдав Улсын автономит хэсэг байх Молдавын Засгийн газрын саналаас татгалзсаар байна.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)