Иран шинэ онгоцтой боллоо

    Лалын бүгд найрамдах Иран улсын эрдэмтэд нисгэгчгүй онгоц бүтээжээ.
    Лалын бүгд найрамдах Иран улсын эрдэмтэд нисгэгчгүй онгоц бүтээжээ. Тагнуул болон цэргийн зориулалтаар ашиглах “Хаас” буюу “Шийдэмгий” хэмээх шинэ онгоцоо зохион бүтээгчид гурван загвараар бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл нэг төрлийн гурван өөр онгоцтой болжээ.
Зохион бүтээгчид онгоцыг амжилттай туршсаны дараа Агаарын хүчинд хүлээлгэн өгсөн байна. Тус улсын зэвсэгт хүчний элит анги болох Хувьсгалт гуардын бригадын генерал Фарзад Исмаилийн хэлснээр онгоцууд илүү хол зайд ажиллахаас гадна бүх ангиллын пуужин тээвэрлэж, газрын байнуудад цохилт өгөх чадвартай гэнэ. Үүнээс өмнө тус улс 24 цаг тасралтгүй нисч, 1700-2000 км-ийн алсад байгаа байнуудыг устгах чадвартай “Шахид-129” хэмээх нисгэгчгүй ухаалаг онгоц бүтээж байсныг Оросын “Итар-Тасс” агентлаг мэдээлж байсан юм.
Харин “Хаас” хэмээх шинэ онгоцыг үүний технологи дээр тулгуурлан сайжруулсан байна. Тус улс одоогоос жил гаруйн өмнө АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоцыг олзолсон бөгөөд АНУ-д буцааж өгөхөөс татгалзсан. Мөн онгоцыг буцаан өгөхийг шаардсан Пентагоны шаадлагыг үл тоон онгоцны нууц технологийг ашиглан ийм онгоц бүтээх болно гэж мэдэгдсэн юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)