Австралийн Ерөнхий сайд Энэтхэгт айлчлав

  Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард Энэтхэгт гурван өдрийн хугацаатай айлчлахаар хүрэлцэн ирлээ. Тэрбээр хоёр орны хоорондох энхийн зориулалттай цөмийн хамтын ажиллагааны асуудлаар тус улсад айлчилж байгаа юм
  Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард Энэтхэгт гурван өдрийн хугацаатай айлчлахаар хүрэлцэн ирлээ. Тэрбээр хоёр орны хоорондох энхийн зориулалттай цөмийн хамтын ажиллагааны асуудлаар тус улсад айлчилж байгаа юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Ж.Гиллардын эрх баригч Хөдөлмөрийн нам Энэтхэгт уран нийлүүлэхийг хориглосон удаан хугацааны хоригийг цуцалсан. Австрали ураныхаа нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд тус улсад дэлхийд илрээд буй нийт ураны нөөцийн 40 хувь нь байдаг аж.
Тус улс үүнийгээ Хятад, Япон, Тайвань, АНУ-д экспортолдог байна. Харин тус улс Энэтхэгийг олон улсын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зураагүйн улмаас уран нийлүүлэхээс татгалздаг байжээ. Ж.Гиллард Энэтхэгт хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингх, Конгресс намын тэргүүн Соня Ганди болон Засгийн газрын бусад өндөр албан тушаалтантай уулзана.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)