Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо

   Нобелийн сан зургаан салбарт шилдгүүдээ тодруулдаг. Үүний хамгийн сүүлийн салбар болох эдийн засгийн энэ оны шилдгүүд тодорлоо.
   Нобелийн сан зургаан салбарт шилдгүүдээ тодруулдаг. Үүний хамгийн сүүлийн салбар болох эдийн засгийн энэ оны шилдгүүд тодорлоо. Нэг бүтээл дээр тусдаа ажилласан АНУ-ын хоёр эрдэмтэн эдийн засгийн салбарт шилдгээр шалгарч энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон байна.
Ингэснээр энэ удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөж байгаа юм. Харвардын их сургуулийн профессор Элвин Рот, Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн багш Ллойд Шепли нар зах зээлийн эрэлтийн практик, тогтвортой нийлүүлэлтийн онол дээр ажиллажээ.
2012 оны Нобелийн шагналтнаар зургаан салбарт 10 эзэн тодорсон бөгөөд эдийн засгийн салбарт Америкийн хоёр эрдэмтэн түрүүлснээр АНУ нийт гурван салбарт таван Нобелийн шагналтантай боллоо. Тус улс энэ онд эдийн засгаас гадна химийн салбарт дангаараа ноёрхсон юм.

Э.ТӨГС

 www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)