Башар Аль-Ассад задардаг бөмбөг хэрэглэж эхэллээ
- 2012-10-17
- Дэлхий
- 0
Сирийн Засгийн газар жирийн иргэдийн эсрэг задардаг бөмбөг хэрэглэж эхэллээ гэж тус улсын сөрөг хүчнийхэн мэдээлээ.
Сирийн Засгийн газар жирийн иргэдийн эсрэг задардаг бөмбөг хэрэглэж эхэллээ гэж тус улсын сөрөг хүчнийхэн мэдээлээ. Засгийн газрын албаныхан үүнийг үгүйсгээгүй бөгөөд хот тосгодод нуугдсан сөрөг хүчний дайчдын эсрэг ашиглаж байгаа гэжээ. Эл бөмбөгийг онгоцноос хаясны дараа агаарт өөрөө задран 200 орчим жижиг бөмбөг болж газарт буудаг байна. Тиймээс жирийн бөмбөгөөс том зайг хамарч, илүү хор хөнөөл учруулдаг.
Тодруулбал, бөмбөгөөс задарсан жижиг бөмбөг бүр 25 метрийн тойрог доторхи ямар ч амьд биетийг устгах чадвартай хэдэн зуун ширхэг сэнстэй металл зүү агуулж байдаг аж. Олон улсын хуулийн дагуу дэлхийн 100 гаруй оронд энэ зэвсгийг ашиглахыг хоригложээ. Түүнчлэн уг бөмбөгийг харьцангуй их буюу 14 кмийн өндрөөс хаях боломжтой аж. Өөрөөр хэлбэл энэ нь Сирийн Засгийн газрын сөрөг хүчнийхний суманд өртөхгүй аюулгүй зэвсэг болжээ. Сирийг энэхүү хор хөнөөлтэй атлаа дэвшилтэт зэвсэг эзэмшсэнтэй холбогдуулан АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тагнуулын албаны мэдээлэлд үндэслэн ОХУыг буруутгав.
АНУ-ын үзэж буйгаар уг зэвсгийг ОХУ Сирид нийлүүлжээ. Харин ОХУ-ын Гадаад явдлын яамны сайд Сергей Лавров үүнийг үгүйсгэсэн юм. Тэрбээр Сирийн Засгийн газрын босогчдын эсрэг ашилаж буй задардаг бөмбөг ОХУ-д үйлдвэрлэгдээгүй гэж мэдэгджээ.
Харин уг задардаг зэвсгийг хориглох олон улсын гэрээ /Treaty on Cluster Munitions/-нд гарын үсэг зураагүй ОХУ, АНУ, Хятад голдуу үйлдвэрлэдэг байна. Хамгийн сүүлд уг зэвсгийг 1999 онд хуучин Югославын бүгд найрамдах улсын газар нутагт ашиглаж байжээ. Харин 2008 онд аюулт энэ зэвсгийг хориглох гэрээнд 77 орон гарын үсэг зурж, одоогийн байдлаар 100 гаруй орон нэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (202.9.47.132)
ТИЙМ ГЭЖ ҮҮ