Ливийн шоронгоос 120 хоригдол оргожээ

   Ливийн нийслэл Триполи хот дахь Дзхудайда шоронгоос 120 орчим хоригдол оргожээ. Гэхдээ тэдний тал орчим хувийг баривчилсан байна. Оргосон 120 орчим хоригдол зөвхөн Ливийн иргэн биш аж.

   Ливийн нийслэл Триполи хот дахь Дзхудайда шоронгоос 120 орчим хоригдол оргожээ. Гэхдээ тэдний тал орчим хувийг баривчилсан байна. Оргосон 120 орчим хоригдол зөвхөн Ливийн иргэн биш аж. Тэдний дотор өөр олон орны иргэн байгаа гэнэ. Хоригдлууд Ливийн дарангуйлагч Муаммар Каддафийн амь үрэгдсэний нэг жилийн ойн өмнө оргосон бөгөөд албаныхан одоог хүртэл тэднийг яаж зугтсаныг тогтоож чадаагүй байна. Дзхудайда нь Триполийн хамгийн том шоронгуудын нэг аж. Олон улсын хүний эрхийн идэвхтнүүд Ливид хоригдлуудын эрх зөрчигдөж байна гэж мэдэгддэг бөгөөд үүнд шоронгийн захиргааг буруутгадаг юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)