Иран лалын “Нобелийн шагнал” бий болгоно

   Иран Улс түүхэндээ ганцхан удаа Нобелийн шагнал хүртэж байсан. Ираны хүний эрхийн тэмцэгч Ширин Эбади 2003 онд уг шагналыг энх тайвны төрөлд авч байжээ.
   Иран Улс түүхэндээ ганцхан удаа Нобелийн шагнал хүртэж байсан. Ираны хүний эрхийн тэмцэгч Ширин Эбади 2003 онд уг шагналыг энх тайвны төрөлд авч байжээ. Тэрбээр одоо Лондонд амьдардаг.
Тегераны эрх баригчид энэ оны Нобелийн шагналын сонгон шалгаруулалтад Ираны эрдэмтэд багтаагүйтэй холбогдуулан баруунаас тусдаа ийм шагналтай болохыг хүсчээ. Ираны Засгийн газрын “Фарс” агентлагт мэдээлснээр Ираныг ганцаардуулах бодлого баримталж буй барууныхан энэ шагналд Ираны эрдэмтдийг багтаах дургүй байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр Иранд Нобелийн шагналын зургаан салбарт багтдаг физик, хими, анагаах ухааны хаана ч байхгүй шилдэг эрдэмтэд байдаг. Тиймээс тус улс энэ гурван салбарт өндөр амжилт гаргаж байгаа аж.
“Фарс” агентлаг энэ гурван салбарын хөгжил яах аргагүй эрдэмтэдтэй шууд холбоотойг онцолжээ. Түүнчлэн “Лалын бүгд найрамдах Иран улсын бий болгосон шагналыг зөвхөн лалын ертөнцийн шилдэг эрдэмтдэд олгоно” гэв. Баруунаас тусдаа шагнал “Аугаа зөнчийн дэлхийн шагнал” нэртэй байх юм байна.
Ираны Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Насрин Солтанхахын хэлснээр тус улс шинэ шагналаа гурван салбарт олгоно. Гэхдээ зөвхөн технологийн гурван салбарт олгох юм байна. Дашрамд дурдахад Нобелийн шагналыг анх таван салбарт олгодог байсан. Харин сүүлд эдийн засгийг нэмж зургаан салбарт олгодог болсон билээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)