Б.Обама ялагдлаа цайрууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээнд Цагаан ордны тэргүүн Барак Обама яллаа. Цагаан ордны дараагийн тэргүүний төлөө өрсөлдөж буй Б.Обама, М.Ромни нар ирэх сарын 6-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тус бүр 90 минутын хугацаатай гурван халз мэтгэлцээн хийхээр тохирсон.
  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээнд Цагаан ордны тэргүүн Барак Обама яллаа. Цагаан ордны дараагийн тэргүүний төлөө өрсөлдөж буй Б.Обама, М.Ромни нар ирэх сарын 6-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тус бүр 90 минутын хугацаатай гурван халз мэтгэлцээн хийхээр тохирсон. Энэ сарын эхээр болж өндөрлөсөн эхний мэтгэлцээнд Цагаан ордны өнөөгийн тэргүүн Б.Обама Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромнид багагүй хувиар ялагдаж, албан тушаалдаа улиран сонгогдох магадлал нь багасаад байсан юм. Харин хоёр дахь мэтгэлцээнд ялалт байгуулснаар хоёр нэр дэвшигч хайнцлаа. Тиймээс энэ сарын сүүлээр зохион байгуулах гурав дахь халз мэтгэлцээн хоёр нэр дэвшигчийн хэн нь ялагч болохыг шийдэх чухал тулаан болох нь. АНУ-ын хамгийн нэр хүнд бүхий ууган телевизүүдийн нэг “Си-Эн-Эн”-ий санал асуулгаар Б.Обама эхний мэтгэлцээнд 67:25 хувийн харьцаагаар ялагджээ.
Учир нь тус телевизийн тусгайлан сонгосон 430 оролцогчийн 67 хувь нь М.Ромниг, 25 хувь нь Б.Обамаг дэмжжээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 61 хувь нь Б.Обамаг санаснаас муу байсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тэд Б.Обамаг ялна гэж бодож байжээ. Харин түүний өрсөлдөгч М.Ромниг 82 хувь нь тооцоолсноос илүү сайн байсан гэж үнэлсэн байна. Учир нь тэд М.Ромниг ялагдана гэж итгэж байсан аж. Харин хоёр дахь мэтгэлцээний дараа дээрх 430 хүний 46 хувь Б.Обамад саналаа өгчээ. Тэгвэл түүний өрсөлдөгч М.Ромни 39 хувийн санал авчээ.
Б.Обамаг дэмжигчид түүнийг энэ удаагийн мэтгэлцээнд өрсөлдөгчөөсөө илүү өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байсан гэж үзжээ. Мөн мэтгэлцээний өмнө ил болоод байсан довтлох тактикаа боломжийн хэрэгжүүлсэн гэж үнэлсэн байна. Өмнөх мэтгэлцээнд М.Ромни довтолж, Б.Обама хамгаалсаар дуусгасан юм. Үүний дараа ажиглагчид Б.Обамаг бэлтгэл муу оролцсон гэж шүүмжилсэн.
Тиймээс энэ удаагийн мэтгэлцээнд Б.Обама өмнөхөөсөө илүү бэлтгэлтэй оролцоно гэдгээ амлаад байсан юм. Энэ нь магадгүй энэ удаагийн бүтэн хагас цаг үргэлжилсэн мэтгэлцээнийг илүү ширүүн уур амьсгал дор болж өндөрлөхөд нөлөөлөв бололтой. Халуухан мэтгэлцээний үеэр хоёр өрсөлдөгч хэд хэдэн удаа маргалдаж, би бие рүүгээ хуруугаа чичилсэн. Эхний мэтгэлцээндээ сонгосон эдийн засаг, эрүүл мэнд, татварын асуудлаар өрсөлдөгчдөө хурц шүүмжлүүлсэн Б.Обама энэ удаагийн мэтгэлцээний сэдвийг илү мэддэг гэдгээ харуулсан юм. Тэд энэ удаад гадаад бодлогын асуудлаар түлхүү мэтгэлцсэн бөгөөд Б.Обама Ойрхи Дорнодын асуудалд сөрөг дайралт хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж байв. Үүний улмаас М.Ромни мэтгэлцэж буй сэдвээсээ хазайж багагүй оноо алдаж ялалтаа баталгаажуулах боломжоо алдлаа. Мэтгэлцээний өмнөх санал асуулгаар М.Ромни Цагаан ордны тэргүүн Б.Обамаг тэргүүлж явсан юм.
Нөгөөтэйгүүр Б.ОБАМА ЯЛАГДЛАА ЦАЙРУУЛЛАА эхний мэтгэлцээнд өрсөлдөгчийнхөө яриаг дуустал сонсож байсан Б.Обама энэ удаад М.Ромнийн яриаг тасалж, бодлогоо хамгаалсан. Үүний хариуд М.Ромни яриагаа дуусгахад саад хийхгүй байхыг хүсч, түүнд үг хэлэх боломж олдоно хэмээсэн юм. Мөн “Хэрвээ би сонгогдвол АНУ ямар ч байсан өнгөрсөн дөрвөн жилийнх шиг муу байхгүй” гэв.
Харин Б.Обама түүнд “2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал олон сая ажлын байр бий болгоход нь саад учруулсан. Гэхдээ амлалтаа сайн биелүүлсэн” гэсэн юм. Дашрамд дурдахад, хоёр нэр дэвшигчийн эхний халз мэтгэлцээн Колорадо мужийн аж үйлдвэржсэн, ялангуяа автомашины үйлдвэрлэлээр илүү хөгжсөн Денвер хотод болсон бол хоёр дахь буюу энэ удаагийн мэтгэлцээн Нью-Йорк мужийн зүүн өмнө зүгийн арал Лонг-Айленд дахь Хэмпстид хотод явагдсан. Харин гурав дахь халз мэтгэлцээн хаана болох нь одоогоор тодорхойгүй байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)