Хойд Солонгосын тэргүүн хатагтай “алга болжээ”

   Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Соль Жу олны өмнө гарахаа болиод 40 хоног өнгөрснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.
   Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Соль Жу олны өмнө гарахаа болиод 40 хоног өнгөрснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ. Хэвлэлүүд түүний алга болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа ч хоёр шалтгааныг хамгийн их бичиж байна.
Үүнд дуучин бүсгүй Ри Соль Жу хөл хүнд болсны улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг алгасч байгаа аж. Харин нөгөө нэг таамгийг хамгийн үнэнд ойр гэж онцолж байна. Богино банзал, цээжээ гаргасан хүрэм өмсдөг Ри Соль Жу Засгийн газрын хуучинсаг үзэлтэй, нэр хүндтэй ахмад генералуудын зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарчээ. Тэд Ри Соль Жуг удирдагчид үнэнч болон Хойд Солонгосын сүр хүчийг илтгэсэн ялгах тэмдэгтэй өмд, цамц өмсөхийг шаарджээ.
Мөн задгай хувцаслаж байгаа нь удирдагчид үнэнч биш гэдгээ илэрхийлсэн, түүнийг дорд үзсэн үйлдэл гэжээ. Тиймээс хатуу шүүмжлэл хүлээсэн Ри Соль Жу ажилчин ангийн хувцас өмсөж олны өмнө гарахаас татгалзах болжээ. Тэрбээр өнгөрөгч долдугаар сараас хойш залуу генерал Ким Жон Унтай олон арга хэмжээ, түүний дотор концерт, ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. Үүний дараа түүнийг дэлхийн үнэтэй брэндүүдээр гангарч, хэт их тансаглаж байна гэж барууны хэвлэлүүд шүүмжилж байсан аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)