Америк цэргүүдийг нутаг буцаахыг шаардлаа
- 2012-10-18
- Дэлхий
- 0
Японы Окинава арал дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын хоёр цэрэг
нэгэн охиныг хүчинджээ. Цагдаа нар тэднийг баривчилсан бөгөөд Японы олон
хотод уг хэргийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж байна.
Японы Окинава арал дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын хоёр цэрэг нэгэн охиныг хүчинджээ. Цагдаа нар тэднийг баривчилсан бөгөөд Японы олон хотод уг хэргийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж байна. Японы өмнөд зүгийн Окинава мужид АНУ-ын 26 мянга орчим цэрэг байрладаг. Токио Зүүн Хятадын тэнгис дэх Бээжинтэй маргаантай Сенкаку арлын асуудлаас болж тус бүс нутаг дахь америк цэргүүдийн тоог нэмэгдүүлжээ. Үүнээс өмнө буюу 1995 онд Америкийн гурван цэрэг Японы дунд сургуулийн сурагч 12 настай охиныг хүчиндсэн юм. Хэргийн улмаас тухайн үед Японы олон хотод АНУ-ын цэргүүдийг нутаг буцаахыг шаардсан жирийн иргэдийн жагсаал өрнөсөн юм. Үүнтэй холбогдуулан Токиогийн удирдлагууд АНУ-ын цэргийн баазын цэргүүдийг цөөлсөн. Харин саяхан Сенкаку арлын маргаанаас үүдэн америк цэргүүдийн тоог дахин нэмэгдүүлжээ. Харин энэ хэргийн улмаас япончууд америк цэргүүдийг нутаг буцаахыг дахин шаардаж эхэллээ.


Сэтгэгдэл (0)