Турк тэнгисийн цэргийн хүчээ зузаатгаж эхэллээ

   Туркийн Засгийн газар Газар дундын тэнгис дэх цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Мөн баазын цэрэг, техникийн тоог ихэсгэж, хүчийг зузаатгахыг тусгажээ.
   Туркийн Засгийн газар Газар дундын тэнгис дэх цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Мөн баазын цэрэг, техникийн тоог ихэсгэж, хүчийг зузаатгахыг тусгажээ. “Хурриет” сонины мэдээлснээр тус улс Газар дундын тэнгист Аксаз, Искендерун, Мерсин, Анталя гэсэн дөрвөн баазтай. Сиритэй дайны ирмэгт тулаад буй Турк дотооддоо онц байдал зарлажээ. Энэ дагуу Сирийн хилийн дагуу цэргийн хүч төвлөрүүлж, байлдааны ажиллагаа явуулахад бэлтгэж байна.
Туркийн Засгийн газар энэ сарын 4-нд зэвсэгт хүчний удирдлагуудад Сирийн нутгийг давж байлдааны ажиллагаа явуулах нэг жилийн зөвшөөрөл олгосон. Үүнтэй холбогдуулан цэргийнхэн Сирийн хилийн дагуу байрлуулсан 60 танкаа 250 болгож нэмэгдүүлжээ. Энэ сарын эхээр Сирийн Засгийн газрын цэргүүд Туркийн хилийн ойролцоох Акчакале тосгон уруу их буугаар буудсаны улмаас таван хүн амь үрэгдэж, 11 хүн шархадсан юм. Харин дахин ийм халдлага гарвал Сирийн нутаг уруу цөмрөн орж байлдааны ажиллагаа явуулна гэж Туркийн албаныхан мэдэгдээд байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)