Өмнөд Солонгосыг эсэргүүцсэн жагсаал болов
- 2012-10-18
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан Хятадын нэгэн загасчинг
хөнөөсний улмаас тус улсад Өмнөд Солонгосыг эсэргүүцсэн жагсаал дэгдлээ.
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан Хятадын нэгэн загасчинг хөнөөсний улмаас тус улсад Өмнөд Солонгосыг эсэргүүцсэн жагсаал дэгдлээ. Ажиглагчдын таамаглаж буйгаар уг жагсаал газар авах төлөвтэй байна. Учир нь саяхан тус улсад Японы Засгийн газар Сенкаку арлыг худалдан авч улсын өмч болгосныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал дэгдэж, хүчээ авсан юм.
Сөүл дэх Хятадын Элчин сайдын яам тус улсын загасчныг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан буудан хөнөөсөн тухай мэдээллийг Бээжинд илгээжээ. Мөн энэ хэрэгт туйлын их харамсч буйгаа Сөүлийн удирдлагуудад илэрхийлжээ. Харин Сөүлийн удирдлагууд “Эргийн хамгаалалтынхан тусгай ажиллагаа явуулах үеэр хууль зөрчсөн хятад загасчинг илрүүлж баривчлахын тулд резинэн сумаар бууджээ. Харин загасчин эмнэлэг хүрэх замдаа гэмтлээ даалгүй амьсгал хураасан” гэж мэдэгджээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)