Цөмийн бөмбөгийн талбай жуулчдад нээлттэй

   Хятадын албаныхан жуулчдын сонирхлыг татах үүднээс цөмийн бөмбөгийн бүс нутгийг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Тэд энэ асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд хараахан батлаагүй байна.
   Хятадын албаныхан жуулчдын сонирхлыг татах үүднээс цөмийн бөмбөгийн бүс нутгийг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Тэд энэ асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд хараахан батлаагүй байна. Хэрвээ батлагдвал тус улс цөмийн бөмбөг хөгжүүлсэн болон туршсан газар нутгийг олон нийтэд нээлттэй болгосон анхны орон болох аж. Гэхдээ тус улс уг бүс нутагт томоохон хэмжээний нөхөн сэргээлт хийсний дараа олон нийтэд нээх юм байна.
Баруун хойд зүгийн Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутгийн Малан хэмээх элсэн цөл бүхий уг газарт зургаан сая орчим юанийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна. Уг бүс нутагт эрдэмтдийн ашиглаж байсан олон лаборатори, нийтийн байр, агаарын дайралтаас хоргодох 300 метр гүн хонгил зэрэг байгууламж байдаг аж.
Хятадын Засгийн газар Маланд 1960-аад оны эхэн үеэс 1996 он хүртэл нийтдээ 40 гаруй удаа цөмийн бөмбөг туршчээ. Харин 1996 онд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосноос хойш дахин цөмийн бөмбөг дэлбэлээгүй байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)