Сири, Турк харилцан гал нээлээ

   Энэ сарын 3-нд Сирийн нутагтай хил залгаа Туркийн өмнө зүгийн Хатай мужийн Акчакале тосгон уруу их буу, миномётоор буудсан билээ.
   Энэ сарын 3-нд Сирийн нутагтай хил залгаа Туркийн өмнө зүгийн Хатай мужийн Акчакале тосгон уруу их буу, миномётоор буудсан билээ. Үүний улмаас Туркийн таван иргэн амь үрэгдэж, 11 иргэн шархадсан. Анкарагийн эрх баригчид энэ халдлагыг Сирийн Засгийн газрын цэргүүд үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд хариу цохилт өгсөн юм. Туркийн агаарын цохилтод Сирийн Засгийн газрын 10 орчим цэрэг өртөж амь үрэгдсэн.
Харин саяхныг хүртэл намжмал байсан хөрш хоёр улс дахин бие бие рүүгээ гал нээлээ. Гэхдээ Туркийн талаас хэн нэгэн шархдаагүй. Сирийн нутгаас Туркийн өмнө зүгийн Хатай муж уруу их буугаар буудсан бөгөөд сум Оронтес голд унажээ. Үүний хариуд Туркийн хилийн ойролцоох Хажи Раша хот дахь цэргийн баазаас Сирийн нутаг уруу их буугаар буудсан юм. Үүнтэй холбогдуулан Сирийн эрх баригчид “Бид Туркийн жирийн иргэний суурин уруу гал нээхгүй. Зөвхөн цэргийн нэгжүүдэд цохилт өгнө” гэж мэдэгдэв.
Хоёр орны харилцаа муудаад буй энэ үед Сирийн Засгийн газар Туркт энхийн яриа хэлэлцээ санал болгосон. Харин Турк “Бид Сиритэй ямар ч хэлэлцээ хийхгүй” гэсэн юм. Үүнээс гадна тус улсын иргэний агаарын тээврийг нутгаараа дамжин өнгөрүүлэхийг хориглов. Сири ч мөн адил Туркийн иргэний агаарын тээврийг агаарын орон зайд нэвтрэхийг хориглож, устгана гэж мэдэгдсэн. ОХУын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрөгч 10- ны өдөр Анкара, Дамаскийг шууд яриа хэлэлцээ хийж, асуудлаа энхийн замаар шийдэхийг уриалсан.
Сири ОХУ-ын энэ уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу “Ард түмнээ хөнөөж буй Сирийн Засгийн газар эхлээд ард түмэнтэй яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Үүний дараа тус улс Башар аль-Ассадтай уулзах эсэхээ шийднэ” гэж мэдэгдсэн юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)