Сиричүүд хулгайлагдахаас айж байна

   Сирид 20 гаруй сар үргэлжилж буй иргэний дайнд 20 мянган хүн амь үрэгдсэнийг НҮБ тогтоосон. Тэгвэл саяхан тус улсын хүний эрхийн байгууллагууд хамтран НҮБ-ын тооцолсноос ч олон хүн амь үрэгдсэн тухай нэгтгэсэн мэдээлэл цацсан байна.
   Сирид 20 гаруй сар үргэлжилж буй иргэний дайнд 20 мянган хүн амь үрэгдсэнийг НҮБ тогтоосон. Тэгвэл саяхан тус улсын хүний эрхийн байгууллагууд хамтран НҮБ-ын тооцолсноос ч олон хүн амь үрэгдсэн тухай нэгтгэсэн мэдээлэл цацсан байна. Тэдний хэлснээр Сирид дээрх 20 мянган хүнээс гадна 28 мянган хүн амь үрэгдсэн байх магадлалтай. Учир нь эдгээр 28 мянган хүн алга болсон байна.
Сирийн хүний эрхийн байгууллагууд болон тус улсад үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн гаднын байгууллагууд сураггүй бологсдыг Засгийн газрын цэргүүд юм уу сөрөг хүчний дайчид хулгайлсан гэж таамаглаж буй. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Сирид иргэд хулгайлагдах, барьцаалагдахаас эмээх болсон аж. Хүний эрхийн байгууллагууд Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дэгдсэнээс хойш 18 мянган хүн алга болсныг баримтаар тогтоож, нэрсийг нь зарлаад байсан юм.
Харин үүнээс гадна 10 мянган хүн нэмж алга болсныг саяхан тогтоосон нь энэ аж. Үүнтэй холбогдуулан Сирийн сөрөг хүчнийхэн энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдэхийн сацуу амь үрэгдэгсдийн тоо 30 мянга, алга бологсдын тоо 80 мянга хол давсан гэж хэлжээ. Учир нь үл таних зэвсэглэсэн этгээдүүд тосгодоос олон хүнийг хүчээр авч явсан аж. Юутай ч хүний эрхийн байгууллагууд 28 мянган хүн алга болсон тухай мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж, мөрдөн шалгуулахаар төлөвлсөн байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)