Жулиа Гиллард Махатма Гандийн өмнө “сөхөрчээ”
- 2012-10-19
- Дэлхий
- 0
Австралийн Ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллард Энэтхэгт гурван өдрийн
хугацаатай айлчлаад буцжээ. Тэрбээр тус улсад ураны экспортын асуудлаар
айлчилсан юм.
Австралийн Ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллард Энэтхэгт гурван өдрийн хугацаатай айлчлаад буцжээ. Тэрбээр тус улсад ураны экспортын асуудлаар айлчилсан юм. Харин айлчлалынхаа сүүлийн өдөр тус улсын эрх чөлөөний нэрт тэмцэгч Махатма Гандийн бунхны ойролцоо албаныхантай ярилцаж яваад газар унажээ. Хатагтай Гиллардын гутлын өсгий хугарсны улмаас тэрбээр гараараа тулж амжилгүй шороон дээр нүүрээрээ хүчтэй унасан аж.
Гэхдээ азаар ямар нэгэн гэмтэл аваагүй байна. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр Ж.Гиллард ноцтой асуудлын тухай ярьж яваад М.Гадийн бунхны хүрээнд орсон даруйдаа унажээ. Тэрбээр үүнээс өмнө буюу энэ оны эхээр Австралийн Канберра хотод иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсах үеэр тэдэнд түлхүүлэн унаж, гутлаа алдаж байсан аж.

Сэтгэгдэл (0)