Уругвайд үр хөндөхийг хуулиар зөвшөөрөв

   Уругвайн сенатын зөвлөл улсынхаа бүх эмэгтэйг үр хөндөх эрхтэй гэж хуульчиллаа. Ингэснээр тус улс эмэгтэйчүүдийг үр хөндөхийг зөвшөөрсөн Латин Америкийн хоёр дахь орон болов.
   Уругвайн сенатын зөвлөл улсынхаа бүх эмэгтэйг үр хөндөх эрхтэй гэж хуульчиллаа. Ингэснээр тус улс эмэгтэйчүүдийг үр хөндөхийг зөвшөөрсөн Латин Америкийн хоёр дахь орон болов. Үүнээс өмнө коммунист Куба Улс ийм шийдвэр гаргаж байжээ. Уругвайн сенатын зөвлөл буюу парламентын 17 гишүүний 14-ийн саналаар дээрх хуулийн төслийг баталсан аж. Гэхдээ дийлэнхийн саналаар баталсан уг хуулинд жирэмсний эхний 12 долоо хоног буюу түүнээс бага хугацаатай байх үед үр хөндөж болно гэж заажээ. 3.4 сая хүн амтай, Ромын Католик шашин зонхилсон тус улсад ийм шийдвэр баталсныг иргэд эсэргүүцэж, үзэл бодлын хувьд хоёр хуваагдсан байна. Үр хөндөлтийг эсэргүүцэгч болон дэмжигч кампанит ажлынхан зүүний үзэлт Ерөнхийлөгч Хосе Мухикаг уг хуулинд хориг тавих болон дэмжихийг шаарджээ.
Хэдийгээр энэ хууль Сенатын зөвлөл болон Конгрессийн доод танхимаар батлагдсан ч улстөрчид иргэдийн адил хоёр хуваагдсан байна. Үр хөндөлтийг дэмжигч кампанит ажлынхан “Ийм хууль батлагдсанаар хууль бусаар далд байдалд үр хөнддөг явдал, ялангуяа өндөр эрсдэлтэй үр хөндөлт арилж олон эмэгтэйчүүдийн амь насыг аврана” гэсэн бол эсэргүүцэгч кампанит ажлынхан “Хүн амынхаа тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Үр хөндөх нь хүн амины хэрэг хийсэнтэй ялгаагүй үйлдэл” гэжээ. Засгийн газрын үр хөндөлтийг дэмжигч нөлөө бүхий сенатч Луис Галло “Энэ хууль биднийг хөгжингүй орнуудын жишигт нэгтгэж байна. Тэдгээр оронд үр хөндөх хүний эрхийн асуудал байдаг. Гэмт хэрэг гэж үздэггүй” гэв.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)