Хүн төрөлхтнийг устгаж чадах шинэ вирус илрэв

  Эрдэмтэд шинээр дэл гэрсэн үхэлд хүргэх чадвартай нэгэн вирусыг хүн төрөлхтнийг мөхөөж чадна гэж мэдэгдлээ. Тэдний тогтоогоод буй Британид дэлгэрсэн уг вирус өмнө нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй аж.
  Эрдэмтэд шинээр дэл гэрсэн үхэлд хүргэх чадвартай нэгэн вирусыг хүн төрөлхтнийг мөхөөж чадна гэж мэдэгдлээ. Тэдний тогтоогоод буй Британид дэлгэрсэн уг вирус өмнө нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй аж. “Армагеддон вирус” хэмээн нэрлээд буй вирусны улмаас хоёр хүн нас бараад байгаа юм. Толгой өвдөх, дотор муухайрч бөөлжис цутгах, халуурах, үе мөч янгинах зэрэг шинж тэмдгээр илэрдэг вирусын гаралтай өвчний улмаас өвчтөний дотор эрхтэн болон тархинд тогтоож боломгүйгээр их цус алдаж гаднаасаа бүхэлдээ зодуулсан юм шиг эрээн болдог гэнэ.
Британийн эрдэмтдийн үзэж буйгаар уг өвчин Афганистанд өмнө нь байсан гэнэ. Учир нь дүүгийнхээ хуриманд оролцохоор нутаг буцсан 38 настай британи цэрэг уг өвчнөөр өвчилсөн байсан ба Лондон хотын эмнэлэгт нас баржээ. Дээрхтэй адил шинж тэмдгээр Ази, Африкийн зэрлэг амьтад амьсгал хураах нь элбэг байдаг аж.
Эрдэмтдийн тогтоосноор нэг төрлийн хачиг уг өвчнийг амьтдад халдаадаг байна. Үүнтэй холбогдуулан Британийн эрдэмтэд амьтнаас хүнд халддаг халдварт өвчнүүдийг судлахаар амьтны хүрээлэнгүүдэд шинжилгээ явуулж эхэлжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр шинэ вирус 2003 онд мянга орчим хүний аминд хүрсэн шувууны ханиадын төрлийн вирус болох нь тогтоогдсон байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)