Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар азийн аварга болов

   Индонезийн Пламбаг хотноо Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-нд болж өндөрлөлөө.11 орны баг өрсөлдсөн эл тэмцээнийг 12-14, 18-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулсан юм.
   Индонезийн Пламбаг хотноо Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-нд болж өндөрлөлөө.11 орны баг өрсөлдсөн эл тэмцээнийг 12-14, 18-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулсан юм. Тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд 12- 14 насны ангиллын хосын төрөлд 97 дугаар сургуулийн сурагч Б.ХашЭрдэнэ, Биеийн тамирын дунд сургуулийн сурагч Х.Содчимэг нар тэргүүн байрт шалгарч Ази тивийн аварга боллоо.
Энэ төрөлд өрсөлдсөн Б.Жавхлантөгс, Н.Мягмарсүрэн нар тавдугаар байрт шалгарсан аж. Түүнчлэн Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар насны ангилалдаа ганцаарчилсан төрөлд тус бүр тавдугаар байр эзэлсэн бол О.Сийлэгмаа наймдугаар байрт шалгарсан байна.

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.158.174)

    2012-11-21

    tamirchdiihaa zurgiig zov hiigeechee, ene 2 chi Narankhuu bolon Gandulam 2 bna shuu dee, ajlaa sn hii UNEN.MN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!