Олимпоос медаль хүртсэн баярт өдөр тохиолоо

   Өнгөрөгч амралтын өдр үүдэд монголчуудын хувьд нэгэн баярт өдөр тохиов. 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр Мексик улсын Мехико хотноо болсон зуны олимпийн их наадмаас монгол хүн анх удаа медаль хүртсэн юм.
   Өнгөрөгч амралтын өдр үүдэд монголчуудын хувьд нэгэн баярт өдөр тохиов. 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр Мексик улсын Мехико хотноо болсон зуны олимпийн их наадмаас монгол хүн анх удаа медаль хүртсэн юм. Энэхүү өдөр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар медаль хүртэж байжээ.
  Уг баярт өдрийг улс түмэндээ сануулах үүднээс Монголын олимпийн медальт нуудын холбооноос хэвлэлийн хурал зарлав. Энэхүү хуралд Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, олимпийн медальт Ж.Мөнхбат, Ч.Дамдиншарав нар оролцов.
  Хурлын үеэр Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан “Монгол Улс нэг сая хүн амтай байхдаа 1968 оны олимпоос медаль хүртэж байсан. Гэтэл энэ өдрийг санах хүн ховор болсон байна. Энэ өдрийг монгол хүн бүр санаж явах ёстой. Бээжингийн олимпоос медаль авсан түүхэн өдрийг ч гэсэн сануулж, энэ оны наймдугаар сарын 14- ний өдөр манай олимпийн медальтнуудын холбоо хэвлэлийн бага хурал зарлаж олонд мэдээлэл өгч байсан” хэмээв.
  Монголын медальтнуудын холбооноос энэ сарын 25-28- нд МУГТ, ДАШТ-ний анхны мөнгөн медальт Р.Отгонбаяр агсны медаль авсны 30 жилийн ойд зориулан залуучуудын дунд боксын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Мөн энэ сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 3-нд гавьяат тамирчин Б.Ганбатын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Г.НЯМСҮРЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)