М.Каддафийн отгон хүү амь үрэгдсэн нь тогтоогдлоо
- 2012-10-22
- Дэлхий
- 0
Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафийн отгон хүү, генерал Хамис
Каддафи амь үрэгдсэн болох нь бүтэн нэг жилийн дараа тодорхой боллоо.
Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафийн отгон хүү, генерал Хамис Каддафи амь үрэгдсэн болох нь бүтэн нэг жилийн дараа тодорхой боллоо. Түүнийг эцэг М.Каддафийг амь үрэгдсэн аравдугаар сарын 20-нд босогчдын гарт амиа алдсан гэж үзэж байсан ч дарангуйлагчийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам үүнийг эргэлзээтэй болгосон юм. Тэрбээр “Хамис Бригад” хэмээх цэргийн элит ангийн командлагч, 28 настай залуухан генерал отгон дүүгээ амь үрэгдсэн гэх мэдээлэл гарсны дараа тэр надтай холбоо барьсан гэж баригдаад байхдаа мэдүүлжээ.
Үүнтэй холбогдуулан телевизээр нэвтрүүлсэн Хамисын цогцсыг түүнийх биш, түүнтэй адилхан нэгэн цэргийнх нь гэж үзэх болсон юм. Гэсэн ч барууныхан болон Ливийн Үндэсний шилжилтийн хөдөлгөөнийнхөн Хамисыг одоо болтол амьд, үхсэнийг нотолж чадахгүй байсан юм. Харин Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Генерал Хамис Ливийн Бани Валид хотод Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондох тулалдааны үеэр амиа золиослогчийн дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн” гэж мэдээллээ. Тэрбээр Ливийн цэргийн хамгийн мэргэшсэн, үнэнч шударга 32 дугаар анги буюу “Хамис Бригад”-ын командлагч байсан ба эцгээсээ хойшхи Ливийн сүүлийн удирдагч гэгдэж байсан юм.
Ингэснээр Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафийн гурван хүү түүний араас оджээ. М.Каддафи найман төрсөн хүүхэдтэй. Түүний долоо нь хүү. Харин амь үрэгдсэн гурван бага хүү нь эцгийнхээ дэглэмийг хамгаалах гэж байгаад ийнхүү амиа алдсан байна. Дашрамд дурдахад, бусдын адил гадагшаа дүрвэх гэж байгаад баригдсан М.Каддафийн хоёр дахь том хүү Сейф альИсламд Ливийн өнөөгийн эрх баригчид цаазын ял оноох нь тодорхой болоод байна.

Сэтгэгдэл (0)