“Харцагууд”-ын тухай гадаадын сайтад мэдээлжээ
- 2012-10-23
- Спорт
- 0
Пэпси дээд лигийн аварга “Харцагууд” Ливаны нийслэл Бейрут хотноо энэ сарын 15-нд эхэлсэн Азийн “Аваргуудын цом”-ын тэмцээнд оролцсон. “Харцагууд” урьдчилсан шатны дөрвөн тоглолтод ялагдсанаар тэмцээнийг орхисон билээ. Анх удаа тивийн шилдгүүдтэй өрсөлдсөн Монголын сагсан бөмбөгчдийн талаар уг тэмцээний албан ёсны сайтад ийн мэдээлжээ.

“Аваргуудын цомын тэмцээнд оролцсон Монголын “Энержи Ресурс”-ын “Харцага” баг урьдчилсан шатны дөрвөн тоглолтод хожигдсон ч багийн дасгалжуулагч М.Амаржаргал тэмцээний үр дүнд сэтгэлээр унасангүй. Өнгөрөгч мягмар гаригт Иракийн “Духок” багт хожигдсон тоглолтын дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид зөвхөн туршлага хуримтлуулж, чансаагаа тогтоохоор ирсэн. Бэлтгэлээ эхлүүлсэн өдрөөс л би үүнд бэлэн байсан” хэмээн тэмцээнд оролцох болсон тухайгаа тодорхойлжээ.
Мөн тэрбээр “Өрсөлдөгч багууд тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан ийм хэмжээний тэмцээний хувьд бид чансаагаа мэднэ. Тэмцээнд оролцож байгаа таван багийн хоёр нь Азид тэргүүлэх хэмжээний багууд. Ази тивд сагсан бөмбөгийн багийн стандарт тогтоогчид гэж болно. Манай багийн тоглогчид энэ хүчирхэг багуудтай өөртөө итгэлтэй, зоригтой өрсөлдсөнд сэтгэл хангалуун байна. Үнэнийн хэлэхэд ийм төвшинд өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд шинэ зүйл болж байна. Тэмцээнээс хуримтлуулсан дадлага, туршлага цаашид ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)